Бурханы хүчинд итгэ

Итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд (хүний сэтгэл судлалд) бус, харин Бурханы хүчинд байхын тулд байлаа. – 1 Коринт 2:5

Боловсрол чухал боловч Бурханы мэргэн ухаан нь дэлхийн боловсрол, хүний сэтгэл судлалаас хавьгүй дээр, илүү үнэ цэнтэй гэдгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Элч Паул өндөр боловсролтой хүн байсан боловч түүний номлолын үнэ цэнийг боловсрол нь биш, Бурханы хүч чадал өгч байсан гэдгийг баттай хэлсэн.

Их сургуулийг өндөр зэрэгтэй төгссөн мөртлөө ажил олж чадахгүй байгаа маш олон хүмүүсийг би мэддэг. Гэтэл коллежид суралцах боломжгүй байсан хэдий ч өөрт нь өгөгдөх Бурханы таалалд бүрэн найдаж, өндөр албан тушаалуудад дэвшсэн хүмүүсийг ч би бас мэддэг. Та юунд итгэдэг вэ? Бурханд уу, мэддэг зүйлдээ юү? Бид юуг мэддэг эсвэл хэнийг таньдаг нь хамаагүй итгэл маань зөвхөн Христэд, Түүний хүчинд л тулгуурлах ёстой.

1 Коринт 1:21-т Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм гэж Паул дурдсан байдаг. Харамсалтай нь маш өндөр боловсролтой зарим хүний хувьд эгэл, хүүхэд шиг итгэлтэй байна гэдэг нь үнэндээ хэцүү байдгийг бид байнга олж хардаг. Хэрэв бид болгоомжтой хандахгүй бол толгой дахь хэтэрхий их мэдлэг, ойлголт маань өөрсдийн минь эсрэг чиглэх болно. Учир нь бид Бурханыг тархиараа биш зөвхөн Сүнс ба зүрхээрээ мэдэж чаддаг. Таны итгэл амьдралын чинь бүх л хэсэгт туслахын тулд сэтгэл судлал дээр биш, Бурханы хүчинд суурилуул.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Амьдралд тохиолдох аливаа бэрхшээлийг даван туулахад тань Бурханы хүч туслах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon