Бурханы үгийн бор хоолыг идэх нь

Бурханы үгийн бор хоолыг идэх нь

Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг. — Еврей 5:14

Хүүхдүүдээ жоохон байхад тэднийг гадил, тоор жимсээр хооллоход бүх зүйл гайхалтай байсныг би санаж байна. Харин вандуйн нухаштай халбагыг аманд нь хйихэд тэд өөдөөс тургиж орхисон. Тэгээд би хацар дээр нь наалдсан нухшийг халбагдаад буцаагаад аманд нь хийв. Нэлээд цаг орсон ч хэсэг хугацааны дараа тэд вандуй иддэг болсон юм.

Нялх христэд итгэгчид үүнтэй яг адил. Бид Бурханы үгийг идэж эхлэх үед сүнсээр өсөж, махан биеийн дагуу амьдрахаа больж, Түүний хүсдэг зүйлсийг хийдэг.

Сургаалт үгс 4:18-д Бурханы үгээр амьдралаа үргэлжлүүлэхэд зөв хүний жим үүрийн гэгээ мэт бөгөөд өдрийг авчрах хүртэл улам тодорсоор байдаг гэжээ. Энд байгаа түлхүүр үг нь үргэлжлүүлэх юм. Бид энэ үгийг үргэлжлүүлэн хайрлаж, үгэнд суралцаж, үгийг сонссоор байх хэрэгтэй. Ингэснээр энэ үг биднийг шинэчлэн өөрчлөх болно.

Та шар гэрлээр гарч үзэж байсан уу? Магадгүй та яарч байгаад би амжаад гарч чадна гэж бодсон байх. Хэрэв та үүнийг дахин дахин давтаад байвал аваар осолд орж дуусна.Тэгэхээр Бурханы үгийг ойшоохгүй байвал яг үүнтэй адил зүйл болдог.

Бид болохгүй гэдгийн мэдсээр байж, болгох гээд оролдоод үзье гэж зүтгээд байвал сүүлд нь хохирч л дуусна. Бурханы үг үүнээс хамгаалахын төлөө байдаг.

Еврей 5:14-д Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд сургагдсан учраас сайн мууг ялгахыг мэддэг болсон гэжээ.

Үгийн «бор хоол» таны гэм бурууг харуулдаг эерэг зүйл. Энэ нь Ариун Сүнс таны хандлага илжирсэн, та буруу замаар явж байгааг зүрх сэтгэлд чинь мэдүүлж байгаа хэрэг юм.

Бурханы үгийг мэдэх нь зөв голдрилоор амьдрах түлхүүр билээ. Иймд балчир хүүхэд байхаа больж, үгийн бор хоолыг ид!


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны Үг бол төлөвшилт рүү хөтлөх цорын ганц зам гэдгийг би мэдлээ. Христ дотор Таны хүссэн хүн болохын тулд Таны үгийн бор хоолыг хүртэж, өсөж төлөвшихөд минь тусалж, намайг удирдаач!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon