Бурханы Үгэнд хүч чадал бий!

Бурханы Үгэнд хүч чадал бий!

Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв. Учир нь гэвэл миний үгс тэдгээрийг олсон нэгэнд нь амь бөгөөд тэр хүний бүх биед эрүүл мэнд юм. — Сургаалт үгс 4:21–22

Библи бол ердийн ном биш. Хуудсанд нь бичигдсэн үгс таны сэтгэлд эм болдог. Энэ үгэнд амь байдаг учраас таны амьдралыг өөрчлөх хүч агуулж байдаг!

Бурханы үгийн хүч чадал ба үнэнийг олж мэдэх үед зөвхөн үнэн бий болгодог өөрчлөлтийг та амьдралаасаа харах болно. Мөн таны эсрэг турхирахыг хүсэж байгаа дайсны худал хуурмагийг хэрхэн таньж мэдэхийг сурах юм.

Хэрэв та дөнгөж Библи судалж эхлэх гэж байгаа юм уу, үүнээс сүрдэж байвал бүгдийг нэг дор унших эсвэл бүх зүйлийг шууд ойлгох ёстой гэж бүү бодоорой. Өөртөө тэвчээртэй ханд. Ямартай ч эхэлж байгаа нь чухал бөгөөд тууштай судална гэдэгтээ шийдэмгий байгаарай. Учир нь Библи судлах бүртээ, уншиж буй зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулбаас та ямар нэг зүйл сурч авна.

Сургаалт үгс 4:20, Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул… гэдэг. Үүнийг ойлгох нь чухал. Учир нь анхаарна гэдэг зүгээр уншихаас илүү. Энэ бол үгийг бясалгахыг буюу оюун ухаандаа дахин дахин эргэцүүлэн бодохыг хэлж байна.

Бурханы үгийг уншиж, бясалгахад цаг гаргаж, өөр ямар ч зүйлээс илүү үгийг хүлээн зөвшөөрч сурснаар бид Бурханы амь ба эдгэрлийн хүч чадлаар дүүрнэ.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны үгийн амь өгдөг хүч чадалд талархаж байна! Үүнийг уншиж судлах явцад надад мэдүүлэхийг хүсэж байгаа зүйлээ зааж, эдгэрлийн хүч чадлаа миний амьдралд буулгаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon