Бурханы үг бол сайн эм

Бурханы үг бол сайн эм

Үгээ илгээн тэднийг эдгээж, мөхлөөс нь аврав. — Дуулал 107:20

Олон хүн Бурханы үг болох Бурханы эмийг уулгүй, эдгэрэлд итгэх итгэл үнэмшлээр орлуулах алдааг маш их гаргадаг. Тэд үгийг авч хэрэглэлгүй «Би эдгэрэлд итгэдэг» гэж хэлдэг. Хэрэв бид эмийг ууж хэрэглэхгүй бол энэ нь бидэнд ямар тустай байх билээ?

Бурханы үг бол Түүний эм билээ. Анагаах ухаанд эм нь эдгэрлийг тээгч бодис эсвэл хурдасгуур болдог шиг Бурханы үг бол эдгэрлийн зууч юм. Өөрөөр хэлбэл эм нь: эдгэрлийг бий болгох чадамжийг өөртөө агуулж байдаг. Бурханы үг дотор эдгэрэл, амь, хүч чадал болон таны биед эдгэрлийг авчрах шинж агуулагддаг.

Энэ эмийг хэрхэн хэрэглэх вэ? Бурхан үг таны зүрхэнд үндэслэж, тэнд бат бөх орших нөхцөлд таны биед эдгэрлийг бий болгоно. Толгойн мэдлэг дангаараа ингэж ажиллахгүй. Бичээс таны оюун санаа болон зүрх сэтгэлд бясалгалаар дамжин нэвтрэн орох ёстой. Өөрөөр хэлбэл үгийг уншиж, сонсож, эргэцүүлж, оюун санаандаа дахин дахин тунгааснаар таны бие эдгэрэх болно. Үг таны зүрхэнд нэгэнт нэвчсэн бол үнэхээр таны бүхий л махбодод эрүүл мэндийг авчирч чадна. Бурханы үгийг өнөөдөр зүрх сэтгэлийнхээ гүнд нэвтрэн оруул.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би өнөөдөр Таны эдгээх хүч чадалтай үгийг тунгаан бясалгахаар шийдэж байна. Зүрхний минь гүнд орших Таны үгээр миний бие бүрэн эдгэрнэ гэдгийг би мэдлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon