Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд (ухаарч ойлго). Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө. — Дуулал 46:10
Өнөөдөр энэ ертөнцөд байхдаа бидний сурч болох чухал зүйлсийн нэг бол чимээгүй тайван байх явдал юм.
Сэтгэлийг шаналгаж, туйлдахад хүргэдэг шалтгааны нэг нь бид хэрхэн тогтуун, тайван байхаа мэдэхгүй байдал гэж би боддог. Түүнийг мэдэхийн тулд цаг заваа зориулснаар бид Бурханы намуухан, чимээгүй дуу хоолойг хэрхэн сонсож, хүлээж авахыг сурна. Ийнхүү Тэр бидний замыг жолоодон чиглүүлдэг.
Бид дотроо чимээгүй байж, Эзэний дуу хоолойг сонсоход бэлэн байхын тулд энэхүү амар тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Өнөөдөр олон хүн нэг газраас нөгөө рүү гүйсээр байна. Тэдний оюун санаа тайван байхыг мэддэггүй учраас тэд зүрх сэтгэлдээ ч хэрхэн тайван байх ёстойгоо мэддэггүй.
Хэрэв бид ердөө хурдаа жоохон сааруулж, Ариун Сүнсний сануулгыг сонсохын тулд сэтгэл санаагаа хангалттай тайван байлгаж чадвал амар тайван дотор амьдарч, дуулгавартайгаар хариулах боломжтой болно. Зовлон шаналал болон цөхрөлөөс ангид амар тайван, жаргалтай амьдралыг авч явах тийм ч хүнд биш гэдгийг төвөггүй ойлгож болно. Бурханы өмнө чимээгүй тайван байх нь тийм ч түвэгтэй, хэцүү зүйл биш юм.
Залбирлын эхлэл
Эзэн минь, Танаас өөр бурхан байхгүйг би ухаарч мэдлээ. Таны өмнө тайван тогтуун байх нь чухал гэдгийг ойлголоо. Таны дуу хоолойг сонсоход ямагт бэлэн байхын тулд хэрхэн дотроо амар тайван, дөлгөөн хэвээр байхыг надад зааж өгөөч.