Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа [биелэл рүү] энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг [хичээнгүй] хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно. — Хабаккук 2:3
Таны зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзэл гадагшаа илэрч эхлэхийг та хүлээсээр сууна уу? Таны хүсэл мөрөөдөл биелэхэд саад болж, хойш суухад хүргэдэг айдас ба бусад зүйлээс чөлөөлөгдөхийн төлөө та залбирдаг уу? Та найзууд болон гэр бүлийнхнийхээ авралын төлөө залбирч, хүлээсээр байна уу? Түүний үгэнд амласан хангамж, таалал, хүндлэл болон бүх ивээл ерөөлийн төлөө та Бурханд итгэж найдаж байна уу?
Залбирлын хариугаа хүлээхээс залхаж байна уу? Хэрэв та «Хэзээ, Бурхан минь хэзээ вэ»? гэж гайхшран урам хугарч, цухалдаж байгаа бол Бурханы цагийг мэдэх нь ихэвчлэн учир битүүлэг байдгийг ойлгох нь чухал. Тэр бидний цагийн хуваарийн дагуу хөдөлдөггүй. Гэсэн ч Тэр ганц ч хоног оройтохгүй гэж Түүний үг амладаг.
Бурхан аливаа зүйлийг яг зөв цагт нь тохиолдоход хүргэж, бүтэмжтэй болгодог. Таны хийх зүйл бол хэзээ гэдгийг олж мэдэх биш, харин барианы шугам хүртлээ бууж өгөлгүй, Бурханы барагдашгүй, мөнхийн ивээл ерөөлөөр амьдрах талаар оюун санаагаа ажиллуулах хэрэгтэй! Та хараагаа Түүн дээр төвлөрүүлж, Есүст илүү их найдаж итгэх тусам, улам их амиар бялхах болно. Бурханд итгэж найдах нь амь амьдралыг тэтгэдэг. Итгэл амралтыг авчирна. Иймээс бүх зүйлийг бодож тооцоолох гэсэн оролдлогоо зогсоо. Харин Бурханыг өөрийнхөө амьдралд Бурхан нь байлга.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таныг хүлээсээр эцэж ядрах үед байдаг ч Таны тогтоосон цаг төгс гэдгийг би мэдлээ. Танд бүрэн итгэн найдаж, надад зориулсан Таны төлөвлөгөө дотор санаа амар явахад минь туслаач.