Бурхан биднийг өөрчлөгдтөл нь хайрладаг

Гэвч Түүний ирэх өдрийг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүнийг үзэгдэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь Тэр цэвэршүүлэгчийн гал шиг, угаагчийн саван шиг юм. – Малахи 3:2

Бурхан Өөрийн цэвэршүүлэх галаар биднийг өөрчилдөг бөгөөд Өөрийнхөө хүсэж буй хүмүүс болоход маань бидэнд тусалдаг. Өөрчлөнө гэдэг нь амаргүй зүйл болохыг би ойлгодог. Би Бурханы Үгийг гучаас дээш жил судалсаар ирсэн, одоо ч гэсэн надад өөрчлөгдөх маш олон зүйл байгаа. Мөн тодорхой арга замуудаар намайг өөрчлөхөд би Бурханд зөвшөөрсөөр л байх хэрэгтэй. Би хүрэх ёстой газраа хүрээгүй боловч би өмнө байсан шигээ биш болсондоо Бурханд талархдаг.

Хэрэв Бурханы цэвэршүүлэх гал нь өөрчлөгдөх хэрэгтэй байгаа бидний зан авирыг илэрхийлэх үед, бид зөрүүд эсвэл гэмшихэд бэлэн биш байх юм бол, хайр зөрүүд болж эхэлдэг. Үүнийг би тайлбарлая. Бурхан бол хайр гэдгийг бид мэддэг, Тэр бол хартай Бурхан. Тэрээр бидний доторх Түүнд хамаарагддаг газрыг өөр ямар нэгэн зүйл эзлэхийг Тэр хүсдэггүй. Мөн хайр ба Бурхан Өөрөө Өөрийнхөө хүссэнээ хүртэх хүртлээ бидэнтэй зууралдсаар байхын тулд хангалттай хардаж, зөрүүд болдог. Хайр (Бурхан) нь биднийг байх ёстой байр сууринд маань хүрэхэд бидэнд туслахын тулд хүсэхгүй байгаа зүйлүүдийг бидэнд харуулдаг.

Гал бүх цэвэр бус зүйлүүдийг хөнөөж, Бурханы алдрын төлөө гэрэлтэх бүгдийг үлдээдэг. Өмнөх Жойс Майерийн маш олон зүйлүүд нь он жилүүдийн туршид Бурханы галд шатсан юм. Энэ нь мэдээж амаргүй байсан боловч энэ нь гарцаагүй үнэ цэнтэй байсаар ирсэн.

Бурханы цэвэршүүлэх гал нь танд янз бүрийн арга замуудаар ирэх болно. Магадгүй таны зүрх сэтгэлд хийж буй ямар нэгэн зүйлээ больж, өөр нэгэн шинэ зүйлийг эхлэх сэтгэгдэл төрүүлж, тантай Өөрийн Үгээр дамжуулан ярьсан гэдэгт та итгэлтэй байж эсвэл магадгүй та Түүний Сүнс таны сүнсэнд шууд хандан ярихыг та сонсож болно. Гэхдээ энэ нь Бурхан таны амьдралд Өөрийн цэвэршүүлэх галаа авчрах байдлаар ирдэг. Ийм байдал тохиолдох үед, бүү эсэргүүц. Харин Бурханд итгэж, гал ажлаа хийхэд нь зөвшөөр.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурхан таныг өдөр бүр өөрчилж байдаг ба өнөөдөр та өчигдрөөс арай дээр болсон байдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon