Бурхан бол цорын ганц мөнхийн эх үүсвэр

Эзэнд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. — Дуулал 37:4

Хүн төрөлхтөн болох бид өөрсдийгөө сайхнаар мэдэрч, баяр хөөртэй байхын тулд Бурханаар бүтээгдсэн. Үнэн хэрэгтээ, бид өөрсдийгөө үнэхээр сайхнаар мэдрэх ёстой. Эс бөгөөс тэрхүү хүсээд байгаа сайхан мэдрэмжээ авахын тулд бид эцэст нь хяналтгүй, эрүүл бус зан авиртай болох болно.

Энэ талаар бодъё. Маш хүчтэй өвдөлтөөсөө болж хар тамхинд донтсон хүний тухай бодож үзье. Тэрээр өвдөлтөөсөө түр зуур ч болтугай ангижрахын тулд аргагүйн эрхэнд анх хар тамхи хэрэглэж эхэлсэн байж болно. Өөрийгөө тайтгаруулахын тулд архи уух юмуу, хоол идэх бас адилхан. Хэрэв бид аятайхан мэдрэмжийг дотроосоо олж мэдрэхгүй бол үүнийг гадаад хүчин зүйлээр дамжуулан бий болгохыг хичээдэг.

Биднийг хангалуун байлгаж чадах цорын ганц Нэгэн бол Бурхан. Тэрээр ийм л байхаар биднийг бүтээсэн. Бид сайхан мэдрэмж авахын тулд Бурханы санаачилснаас өөр зүйл рүү явах үед үнэндээ жинхэнэ юмыг хямд зүйлээр орлуулж байгаа хэрэг юм.

Өнөөдөр таны сэтгэл санааны хэрэгцээ ямар ч байсан Бурхан түүнийг бүрэн хангаж чадна. Тэр бол мөнх амийн цорын ганц эх сурвалж. Өнөөдөр Түүн дээр очоорой. Тэр таныг хангалуун байлгаж чадах цорын ганц Нэгэн.

Залбирлын эхлэл

Бурхан, би хямд үнэ цэнгүй зүйл хөөцөлдөж цагаа дэмий үрэхийг хүсэхгүй байна. Намайг хангалуун байлгаж чадах цорын ганц Нэгэн бол Та билээ. Өдөр бүр зөвхөн Таны дотор жинхэнэ баяр хөөрийг хэрхэн хүртдэг байхыг надад заагаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon