Бурхан полиэстерийг илүү үздэг үү эсвэл жийнсийг үү?

Бурхан полиэстерийг илүү үздэг үү эсвэл жийнсийг үү?

Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. Эзэн зүрхийг нь хардаг гэв. — 1 Самуел 16:7

Нэгэн үед би зарим хүмүүсийн хувцаслах арга барилд нэлээн шүүмжлэлтэй хандах зуршилтай байв. Үгийг заахдаа, ялангуяа конференцийн үеэр би жийнс өмсөх учиргүй гэж боддог байсан. Харин хүү минь надад «Та үнэхээр Бурхан полиэстерийг жийнснээс илүү тосолсон гэж боддог юм уу»? гэж хэлэв.

Бурхан намайг илүү олон хүмүүст хүргэхийн тулд надаас гадаад төрх буюу хувцаслалтаа шинэчлэхийг хүссэн. Харин үүнийг ойлгох хүртлээ би зүгээр нэг шашинлаг хандлагаасаа тавихгүй зуурч байснаа ухаараад цочирдох шиг болов.

Мэдээжийн хэрэг бид сүм цуглаанд очихдоо аятайхан сайхан хувцаслах нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь бид үндсэн зорилго буюу Бурхантай ойр дотно, хувийн харилцаагаа хөгжүүлэхийг умартах хэмжээнд хүртэл гадаад төрхөндөө хэт их анхаарал тавих учиргүй.

Бурханы хүсдэг зүйл нь бид дотны найз юм уу, гэр бүлийнхэнтэйгээ харилцдагийн адил бүхэл өдрийн туршид биднийг Түүнтэй харилцаж, нөхөрлөхийг хүсдэг. Тэр бидний гадаад төрхөнд тийм ч их анхаарал хандуулдаггүй. Тэр зөвхөн чин сэтгэлийн харилцааг л хүсдэг.

Түүний хийсэн болон хийж байгаа бүхнийх нь төлөө Түүнд талархаж, цагаа хамт өнгөрөөж бай. Бурхантай жинхэнэ бодит харилцааг байгуулаарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, гадаад төрх, байдлын талаар Тантай адил зөв хандлагатай болоход минь туслаач. Миний бодсоноор хувцаслаагүйгээс нь болж бусдыг шүүхгүй байхад минь туслаараай. Мөн Тантай маш дотно хувийн харилцааг хөгжүүлэхэд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon