…(Бурхантай харилцах харилцаа, хамтрагчтайгаа харилцах харилцаа болон өөрөө өөртөө амар тайван харилцаа үүсгэхийг хүсэж биш бүр мөшгөх хэрэгтэй.) — 1 Петр 3:11
Би үйлчилж байхдаа ихэнх хүмүүс өөртөө дургүй юм байна гэдгийг олж мэдсэн. Тэд өөрсдийгөө үгүйсгэдэг. Энэ бидний бодож байгаагаас том асуудал шүү. Бурханы хүүхдүүд өөрийнхөө эсрэг байх нь Бурханы хүсэл биш юм. Энэ нь биднийг бусад хүмүүсийг хайрлахгүй болгох Сатаны утгагүй арга юм.
Бид өөрсдийгөө хүлээж авч чадахгүй байвал бусадтай нийцэж чадахгүй бөгөөд өөрсдийгөө үгүйсгэснээрээ бусад хүмүүс ч биднийг үгүйсгэнэ гэж боддог. Харилцаа бол бидний амьдралын амин чухал асуудал юм. Бид өөрсдийгөө хэрхэн дүгнэж байгаагаас харилцаа болон амжилт шалтгаална. Бид Христэд бүрэн төгс итгэлтэй байх хэрэгтэй.
Бидний дүр төрх нь бидний дотоод ертөнц юм. Бид эрүүл бус, Бичээсийн дагуу биш зүйлийг харж байвал бид айдастай, өөртөө итгэх итгэлгүй болдог.
Бурхан бидэнд хайртай, Тэр Өөрийнх нь хайрыг хүлээж аваасай гэж хүсдэг. Түүний хайраар бид тэнцвэртэй, эрүүл хайраар өөрсдийгөө хайрлаж чадна. Бид хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн, Түүний нигүүслээр өдөр өдрөөр сайжирч байгаа Бурханы хүүхдүүд юм.
Есүс бидний амьдралыг шинэчилэхээр ирсэн. Тэр биднийг эрүүл тэнцвэртэйгээр өөрийгөө хардаг болгохын тулд ирсэн.