Бурхан таны зангилааг нэг нэгээр нь тайлж байна

Бурхан таны зангилааг нэг нэгээр нь тайлж байна

Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн тэвчээрт [ухаарах ба харуулахын тулд] чиглүүлэх болтугай. — 2 Тессалоник 3:5

Өөрийнхөө амьдралыг зангирч, бөөгнөрсөн нэг боодол гутлын үдээс гээд төсөөлөөд үз дээ. Үдээс бүр өөр өнгөтэй. Зангилаа бүр асуудлыг илэрхийлэх бөгөөд зангилаа бүрийг тайлж, асуудал бүрийг шийдвэрлэхэд цаг хугацаа ба хүчин чармайлт шаардагдана.

Бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд бид нэг зүйлээс нөгөө рүү шууд нэг харайгаад хүрчих санаатай байдаг боловч Бурхан хэзээ ч яарч тэвддэггүй. Тэр хэзээ ч тэвчээр алддаггүй. Тэр бидэнтэй ажиллаж, нэг тодорхой зүйлийн учрыг олсны дараа хэсэг хугацаанд амрах боломж олгоно. Гэхдээ тийм ч удаан биш. Төд удалгүй Тэр буцаж ирээд өөр нэг зүйл дээр ажиллаж эхэлнэ. Ийнхүү Тэрээр бидний бүх зангилааг тайлж дуустлаа нэг нэгээр нь үргэлжлүүлэн хийсээр байдаг.

Заримдаа танд ямар ч ахиц дэвшил гарахгүй байгаа мэт санагдвал энэ нь Эзэн таны үдээсний зангилааг нэг нэгээр нь тайлж байгаатай холбоотой юм. Түүний тэвчээртэй байдал таны дотор бүрэн суулгагдах болтугай. Эрт орой гэлгүй хамгийн зөв цагт та амьдралдаа ялалт байгуулж, эртнээс хүсэж байсан эрх чөлөөгөө олж авна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та миний бүх зангилааг тайлж, миний амьдралыг цэх шулуун болгож чаддагт би маш баяртай байна. Миний амьдралд үргэлжлүүлэн ажиллах явцад Таны тэвчээр, тэсвэр хатуужлыг өөрийн болгож, хөгжүүлэхэд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon