Бурхан таны хамгийн хэцүү сорилт бэрхшээлийг сайны төлөө ашиглаж чадна

Бурхан таны хамгийн хэцүү сорилт бэрхшээлийг сайны төлөө ашиглаж чадна

Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. — Эхлэл 50:20

Бурхан үүнийг миний зүрхэнд хэдэн жилийн өмнө хэлсэн. Жойс, чи хамрынхаа үзүүрийг л (энэ нь тийм ч хол биш) хардаг хэрнээ өөртөө сайн гэж санагдаагүй зүйлийг үнэхээр сайн биш гэж боддог. Харин Би эхнээс нь төгсгөл хүртэл харж мэддэг. Учир нь Би бол Эхлэл ба Төгсгөл бөгөөд чиний мэдэхгүй олон зүйлийг Би мэднэ.

Бид хэсэгхэнийг мэддэг, харин Бурхан бүхнийг мэднэ.

Эхлэл 50:20-д, Иосеф өөрт нь маш хатуу ширүүнээр харьцсан ах нартайгаа ярьж байна. Тэд Иосефийг нүхэнд хаяж, боол болгон худалдахдаа түүний эсрэг зүйл хийж байна гэж бодсон. Харин үнэн хэрэгтээ, Иосефыг агуу нэр нөлөөтэй байр сууринд аваачихын тулд эдгээр сорилт бэрхшээлийг ашиглах төлөвлөгөө Бурханд байсан юм.

Заримдаа бидэнд аймар муухай, үнэхээр аймшигтай гэж бодогдож байсан зүйлийг Бурхан гайхамшигтай сайхан ерөөл болгож эргүүлдэг. Туйлын их хүч, тэвчээр шаардсан сорилт таны дотор туйлын хүчирхэг итгэлийг бэхжүүлж өсгөж чаддаг. Та нүхний гүн ёроолд орсон байж болно. Харин Бурхан таны амьдралд өгсөн Өөрийн дуудлага дотор таныг дэвшүүлэхийн тулд тэр нүхийг ашиглах төлөвлөгөө Түүнд бий. Бурхан бүхнийг харж чаддаг бөгөөд таны сорилт бэрхшээлийг таны сайны төлөө ашиглана гэдгийг санаарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь ээ, би хамрынхаа үзүүрээс цаадхыг харж чадахгүй. Харин Та бүхнийг харж чаддаг учир би Танд итгэн найдаж байна. Та миний зовлон бэрхшээлийг авч, үүнийг сайнаар эргүүлж чадна гэдэгт би бүх зүрх сэтгэлээрээ итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon