Буга урсгал усыг хүсэхийн адил Бурхан Таныг сэтгэл минь хүснэм. Бурханаар, амьд Бурханаар сэтгэл минь цангамуй. – Дуулал 42:1-2
Хэдийгээр Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг байсан боловч Тэр надтай ярихыг хүсдэг гэдгийг мэдэлгүйгээр би сүмд маш олон жилийн турш явсан юм. Би бүх шашинлаг дүрэм журам, баяр ёслолуудыг нь дагаж, сүмд бүтэн сайн болгонд явдаг байв. Тухайн үед би өөрийнхөө мэддэг бүх зүйлүүдийг хийдэг байсан боловч энэ нь Бурханыг хүсэх миний сэтгэлийн цангааг тайлж чаддаггүй байв.
Би бүх л цаг хугацаагаа сүмд, Библи судлалд өнгөрүүлсэн ч гэсэн Эзэнтэй гүнзгий харилцаатай болохыг хүсэх миний цангааг тайлдаггүй байв. Би өөрийнхөө өнгөрсний тухайд Түүнтэй ярьж, ирээдүйнхээ тухай Түүний ярихыг нь сонсох хэрэгтэй байсан юм. Гэвч хэн ч надад Бурхан надтай хэнээр ч дамжуулахгүй шууд ярьдаг гэдгийг заагаагүй юм. Хэн ч миний сүнсний цангааг тайлах талаар надад хэлж өгөөгүй юм.
Библиэр дамжуулан Бурхан бидэнтэй ярихыг хүсдэг, мөн Түүний оршихуй болон бидний амьдралд Түүнийг оролцохыг хүсэх бидний хүслийг биелүүлж өгөхийг хүсдэг гэдэгт би суралцсан юм. Түүнд бидний амьдралд зориулсан төлөвлөгөөнүүд байдаг, тэдгээр нь биднийг амар тайван, сэтгэл хангалуун байдал руу хөтлөх төлөвлөгөө бөгөөд биднийг
Бурханлаг удирдамжаар дамжуулан мэдлэгээр өсөж, Түүнийг болон Түүний хүслийг ойлгоосой гэж хүсдэг.
Таны сэтгэлийг зовоодог бүх зүйлд Бурхан санаа тавьдаг ба Түүний төлөвлөгөө нь таны амьдралын бүх хэсэгт нягт оролцох явдал юм. Энэ үнэнийг мэдэж, түүнд итгэх нь Түүнтэй алхах миний алхааг шашны үүрэг хариуцлага шиг байдлаас гаргаж, адал явдал
руу хөтөлсөн юм.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Та өнөөдрийн чимээгүй цагийнхаа хагасыг нь чимээгүй байж өнгөрөө! Чимээгүй байж, Бурхан танд юу хэлэхийг хүсэж байгааг чагна.