Тиймээс Бурхан Эзэнийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, – Дэд Хууль 27:10
Бурхан заримдаа бусад хүмүүсээр дамжуулан ярьдгийг та мэддэг. Миний амьдрал дахь нэгэн зүйлийн талаар Бурхан Дэйвээр дамжуулан надтай ярьж байсан өвөрмөц мөчийг би санадаг. Тэр түүнийг надтай хуваалцах үед, би түүнд уурлаж байсан. Дэйв зүгээр л “Чи энэ талаар юу хийхээ өөрөө л мэд. Бурхан надад харуулсан гэж би итгэсэн зүйлээ л зөвхөн чамд хэлж байна” гэж хэлж билээ. Түүний хэлсэн зүйл нь үнэн гэдгийг тэр надад итгүүлэх гэж оролдоогүй, тэр зүгээр л Бурханы түүнд хэлсэн зүйлийг л надад дамжуулан хэлсэн юм. Дараагийн гурван өдрийн турш Түүний Дэйвд хэлсэн үг нь зөв гэдгийг Бурхан надад итгүүлсэн юм. Би маш ихээр уйлсан. Яагаад гэвэл Дэйвийн зөв гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө би үнэхээр ичсэн юм!
Бурханы надад өгсөн мэдлэгийн үгээр дамжуулан би яагаад амьдралынхаа зарим нэг хэсэгт бүдрээд байгаа учир шалтгаанаа Дэйвээр дамжуулан ухаарч чадсан юм. Би Бурханыг энэхүү нөхцөл байдал дээр хайж байсан бөгөөд ямар ч хариуг авч чадахгүй байсан юм. Дэйв надад хариултыг нь өгсөн боловч би үүнд нь дургүй байсан. Учир нь энэ миний шүүдэг болон хов жив ярьдаг гэмүүдийг ялласан юм. Үнэндээ би үүнийг сонсохыг хүсээгүй нь магадгүй Бурхан яагаад хариултыг нь Дэйвд өгөв гэдэгт байсан байх. Яагаад гэвэл би өөрөө үүнийг Түүнээс сонсож чадахгүй байсныг Тэр мэдэж байсан юм.
Миний амьдралд тохиолдсон энэхүү тохиолдлын нөлөөг би хэтрүүлэн хэлж чадахгүй. Хэрэв энэ асуудлын талаар Бурхан надтай шулуунаар хандсан бол, мэдээж би ямар нэгэн зүйлийг сурах л байсан байх, гэвч Тэр Дэйвээр дамжуулан надад заасан зүйлтэй харьцуулбал, тэр нь юу ч биш байх байсан юм.
Бурхан Өөрийнх дуу хоолойг сонсдог, танд хайртай учраас Түүний хэлснийг танд дамжуулж чаддаг итгэмжит хүмүүсээр дамжуулан та Бурханыг сонсохын тулд, нээлттэй байгаарай гэж би таныг урамшуулж байна.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Өдөр бүр Тэр Өөрийн тааллын дагуу хэрхэн, хэзээ, хэнээр ч дамжуулж хамаагүй тантай ярихыг нь Бурханаас гуй.