Төмөр төмрийг ирлэдэг. Хүн хүнээ хурцалдаг. — Сургаалт үгс 27:17
Хүн бүр магтаалын найрсаг үгэнд дуртай боловч үр бүтээлтэй, оновчтой шүүмжлэлийг хэрхэн зөв тунгааж авахыг мэддэг хүн маш цөөн. Хэн ч буруугаараа дуудуулах дургүй. Иймээс сонсохыг хүсээгүй зүйлийг хүмүүс бидэнд хэлэх хэрэгтэй болоход байдал их хурцаддаг.
Харин бид бусад хүний шударга байдлынх нь төлөө талархах хэрэгтэй. «Таны талаар үнэнийг зөвхөн хоёр хүн л хэлнэ. Нэг нь танд уурласан хүн, нөгөө нь танд маш их хайртай хүн» гэж хэн нэгэн хэлж байхыг би сонссон юм. Бурхан энэ хоёр төрлийн хүмүүсийг хоёуланг нь бидний амьдралд ашигладаг. Ялангуяа бидний анд найз ба хайртай хүмүүсийн шударга байдлыг ашигладаг.
Хэн нэгэн таныг (хайр дотор) хэрхэн илүү сайжирч болохыг шударгаар харуулах нь таныг хий дөвийлгөж өргөмжилсөн, хоосон магтаалаас хавьгүй илүү үнэ цэнэтэй үр дүнд хүргэнэ. Яг ийм төрлийн харилцааг Библи «төмөр төмрөө ирлэдэг» хэмээн дүрсэлсэн.
Таны сонсохыг хүсээгүй зүйл байсан ч гэсэн таны тухай үнэнийг хэлдэг хүмүүст талархаж байхыг хүсэж байна.
Та үнэнийг сонсох үед, ялангуяа огт анзаарч байгаагүй зүйлээ мэдэж авснаар өөрчлөгдөх боломжтой. Ингэснээр шударга зөв шүүмжлэл таныг илүү сайн хүн болгоно.
Залбирлын эхлэл
Эзэн, миний амьдралд жинхэнэ шударга хүмүүсийг авчирдагт талархъя. Тэдний үнэн, шударга зан намайг заримдаа эвгүй байдалд оруулах талтай ч тэднийг сонсох үед Та намайг илүү сайн хүн болоход туслах боломжтой гэдгийг би мэдлээ.