Өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, гэрэл чинь харанхуйд мандаж, бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. — Исаиа 58:10
Бурхан зовж шаналсан болон гачигдсан хүмүүст туслахыг маш их хүсэж тэмүүлдэг. Олон жилийн турш Түүнтэй ойр дотно болж, Түүнийг хайрлах хайр миний дотор өсөх тусам би өдөр бүр хэн нэгний амьдралыг илүү сайн болгохын төлөө амьдрах сэтгэл минь улам шийдэмгий болж байв. Улмаар Бурханы хүсэл тэмүүлэл минийх болсон.
Бусдад гар сунгах нь амаараа үйлчилгээ үзүүлэх төдий зүйл биш. Энэ бол христэд итгэлт амьдралын хамгийн нэн тэргүүний зүйл байх ёстой.
Бусдад туслахын тулд гараа сунгахад биднээс шийдвэр ба зориулалт шаарддаг. Бурхан биднийг ингэж л амьдруулахыг хүсдэг. Таныг үнэн сэтгэлээсээ өөрийгөө зориулж, өөрийгөө бусдын төлөө асгах тэр үед Бурхан таныг ашиглана гэсэн. Гэрэл чинь харанхуйд мандаж, бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно (Исаиа 58:10).
Хэрэв та нөхцөл байдлаасаа гарч, Христийн хайрыг бусдад түгээвэл таны амар тайван ба баяр хөөр нэмэгдэж, танд тулгарч буй зовлон бэрхшээл замхран одох шиг л болно. Хэрэгтэй газар өөрчлөлт авчирсандаа гайхалтай сайхан, сэтгэл хангалуун байдлыг та мэдрэх болно.
Иймээс үүнийг сайтар бодож үзээрэй. Бурханы хүсэл тэмүүллийг өөрийн болгохын тулд чухал зүйлсээ эрэмбэлэн цэгцлэх хэрэгтэй байна уу? Түүний хайр ба гэрлийг хэрэгтэй хүмүүст нь хэрхэн хүргэж, тусалж болохыг Түүнээс асуугаарай.
Залбирлын эхлэл
Эзэн, таны хүсэл тэмүүлэл минийх болоосой гэж би маш их хүсэж байна. Өөрийнхөө чухалчилдаг зүйлсээ хэрхэн дахин эмх цэгцэнд оруулж, Таны хүслээр бусдад хэрхэн туслахыг надад зааж өгөөч.