Натан, хаантанд — Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Эзэн тантай хамт байна гэв. — 2 САМУЕЛ 7:3
Бэлэн зүрх сэтгэл гэдэг бол “хүсэж байна” гэсэн сэтгэлтэй байхыг хэлж байгаа юм. Хийчихмээр зүйл байгаа бол хийхэд бэлэн байна гэсэн хүчтэй хүсэл тэмүүлэлтэй байхыг хэлж байгаа юм. Бурханы тусламж болон бэлэн зүрх сэтгэлтэй байж, Бурхантай дотно харилцаатай байвал бид гэрээ цэвэр байлгаж, мөнгө хадгалж, өрөө дарж, амьдралдаа тавьсан өөр зорилгуудаа биелүүлж чадна. Бид ялахын тулд “хүсэж байна” гэдэг зүйл үнэхээр хэрэгтэй байдаг. Бид ихэнхдээ алдаандаа Муу нэгнийг болон бусдыг буруутгаж, өнгөрснөө, ямар нэг зүйлийг буруутгасаар байдаг. Гэтэл яг үнэндээ бидний гүнд “хүсэж байна” гэсэн сэтгэл зүрх байхгүй байгаагаас бүх зүйл болдог.
Бид Бурхантай ойр байж чадвал та ч бас чадна гэдэгт би итгэж байна. Түүнийг эрэлхийлсэн таны зориулалт болон бэлэн гэсэн зүрх сэтгэл чухал юм. Та өдөр бүр залбиралд болон Бурханы үгийг судлахад цаг гаргадаг байх хэрэгтэй. Бурхан таны зүрх сэтгэлийг, таныг ойртож байгааг хараад тан руу бүр ойртох болно.
Бид үргэлж хүссэн бүхнээ хийж чадахгүй бөгөөд та шийдвэрээ сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлан гаргаж болохгүй.