Газар дээрхийг бус дээгүүрх (илүү дээр зүйлс) зүйлсийг эрмэлз. — Колоссай 3:2
Бурхан тэднийг зовж шаналахыг хүсдэг гэсэн буруу үзэл санааны дор олон христэд итгэгч амьдардаг. Энэ нь зогсоо зайгүй хохирогчийн сэтгэхүйг бий болгосоор байдаг.
Зовох нь зайлшгүй хэдий ч Бурхан бидний зовлон бэрхшээлээс болж баяр хөөртэй байдаггүй. Зовлонтой байхдаа хандлагатай сайн байх нь Бурханыг алдаршуулдаг бөгөөд Тэр биднийг ялгуусан итгэгчид байгаасай гэж хүсдэг!
Тэгвэл бид яагаад хорсолтой, ууртай, дарамттай эсвэл шаналгаатай хэвээрээ үлдэхийг сонгоно гэж?
Зөв хандлагаар зовлон бэрхшээлийг ялан дийлэх алдаа мадаггүй нэг арга зам бий. Энэ нь оюун санаагаа дэлхийн биш дээгүүрх зүйлсэд хандуулах юм. Та өөрийгөө зөв бодол санаагаар зэвсэглэхгүй бол хүнд хэцүү цагт дайсандаа бууж өгөх болно.
Оюун ухаанаа цэгцэлж, хохирогчоос ялагч болох нь тийм хурдан болж өнгөрдөг үйл явц биш гэдгийг бүрэн анхаараарай. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Харин таны үзэж туулсан бүхэн таныг хүчирхэгжүүлж,таныг өөртэйгөө адил бэрхшээлтэй бусад хүмүүст туслах чадвартай болгоно.
Өөрийн ирээдүйн талаар догдлон баярлаж, Бурхантай хамт ямар нэг зүйлийг даван туулна гэдэг нь хэний ч танаас булааж чадахгүй ялалтаар асуудлын нөгөө талд гарч буй хэрэг юм.
Залбирлын эхлэл
Бурхан минь, хохирогчийн сэтгэхүйг ялан дийлэхэд минь туслаач. Би зөв хандлагатай болохын тулд оюун ухаанаа дээгүүрх зүйлс дээр төвлөрүүлж байна. Миний дотор буй үнэн ба Таны бодол санаагаар би ялж чадна гэдгээ мэдэж байна.