Бурханыг (Түүнийг) хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг (төлөвлөгөөний дагуу) гэдгийг бид мэднэ (ажиллахад Бурхан бидэнтэй хамт). — РОМ 8:28
Элч Паул бүх зүйл сайн байх болно гэж хэлээгүй, харин бүх зүйлс хамтдаа сайн байхаар ажилладаг гэж хэлсэн.
Машин чинь асахгүй байна гээд бодоод үзье. Та нөхцөл байдлыг хоёр янзаар харж болно. Та “Би мэдэж байсан юмаа, миний төлөвлөгөө нурчихлаа ийм зүйл болж байгаагүй юмсан” гэж хэлж болно эсвэл “Би одоо явж чадахгүй нь гэхдээ дараа машинаа засуулаад явья. Миний төлөвлөгөө энэ удаа нурсан ч бүх зүйл сайн байх болно. Ямар нэгэн шалтгаан байсан болоод би гэртээ үлдэж байгаа байх аа. Би энэ олдсон цагаа хөгжилтэй өнгөрүүлнэ” гэж хэлж болно.
Паул Ром 12:16 дээр “Өөр хоорондоо нэг санаатай байцгаа”. Бид төлөвлөгөө гаргаад бүтээгүй үед сэтгэлээр унахгүй байхад суралцах хэрэгтэйг хэлж байна.
Сонголт биднийх юм. Бид өөрсдийн хүссэн зүйлээ авахгүй байх тохиолдол олон байдаг. Тэр үедээ бид сэтгэлээр унаж, өөрийгөө өрөвдөж, сөрөг хандлага гаргадаг. Харин бид оронд нь нөхцөл байдалд зохицож, ямар ч зүйл тохиолдсон Бурхан өөр зүйл төлөвлөсөн учраас сэтгэл хангалуун баяр хөөртэй байх хэрэгтэй.
Асуудал үүсээд сөрөг хандлагатай байгаа бол Бурхан бүгдийг сайн байхаар ажиллаж байгаа гэдэгт итгэж, өөрийг чөлөөлж амьдраарай.