«Бүү саад бол» гэсэн хаягийг буулга

Үгийг тунхагла… [Цагаа олсон ч, олоогүй ч үгийг номлогчийн хувьд тэдний амьдралд байгаа буруу зүйлсийг тэдэнд заа.] Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл. 2 Тимот 4:2

Би энд, тэнд үйлчлэлээр аялахдаа ихэвчлэн зочид буудалд байрладаг. Би өрөөндөө байхдаа ихэвчлэн «Бүү саад бол» гэсэн бичгийг хаалга дээр өлгөдөг. Тэгснээр хэн ч надад саад болдоггүй. Энэ тэмдгийг зочид буудлын өрөөний хаалга дээр өлгөхийг зөвшөөрдөг. Харин үүнийг амьдралдаа өлгөж болохгүй.

Бурхан үргэлж бидний цагийн хуваарийн дагуу, бидэнд тав тухтай байхаар ажилладаггүй гэдгийг та анзаарч байсан уу? Паул Тимотод, Бурханы зарц хийгээд сайн мэдээний үйлчлэгчийн хувьд цагаа олсон ч бай, олоогүй ч бай үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж хэлсэн.

Өнөөдрийн бидэн шиг Тимотыг тав тухтай байдалд автсан хүн байсан гэж би бодохгүй байна. Гэхдээ хэрэв тэр үүнийг сонсох хэрэгтэй байсан бол бидний хувьд үүнийг бүр ч олон удаа сонсох хэрэгтэй нь гарцаагүй.

Биднийг тав тухгүй болгодог Бурханы дуудлагагаас айсан зүрхэндээ «Бүү саад бол» гэсэн тэмдгийг өлгөх тун амархан. Гэвч бид ингэснээр маш олон гайхамшигтай боломжуудыг алдаж байдаг. Бурхан биднээс ямар ч зүйл хийхийг хүссэн бай, үүнийг биелүүлэх явцад тухгүй байдал эсвэл бэрхшээл тулгарсан ч эдгээр нь үргэлж үнэ цэнэтэй байдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн Түүнд дуулгавартай байх үед Тэр бидэнд Түүний хүслийг биелүүлэх замыг үргэлж нээж өгөх болно.

Залбирлын эхлэл

Бурхан минь, би зүрхнээсээ «Бүү саад бол» гэсэн тэмдгийг авч хаяхаар шийдлээ. Хэдийгээр надад тухгүй байсан ч би Танд дуулгавартай байж, Таны надаас хүссэн зүйлсийг хиймээр байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon