Галын баптисм

Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. – Матай 3:11

Итгэгч нарын хувьд, бид нар Бүтэн сайны өглөө сүмд явахаас илүү ихийг, бичигдсэн зан үйлийг дагахаас илүү ихийг, толгойдоо ус цацуулах эсвэл баптисм хүртэхийн тулд усан санд дүрэгдэхээс илүү ихийг хийхээр дуудагдсан нь гарцаагүй билээ. Тэдгээр нь бүгд л туйлын чухал ба үл ойшоогдох ёстой зүйлүүд боловч тэдгээрийг “галаар баптисм хүртэх”-эд бэлэн сэтгэл дагалдах ёстой.

Тэр Өөрийнхөө хаанчлалд очихдоо, хоёр хүүгийнхээ нэгийг нь баруун талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэж асуусан Иаков ба Иоханы ээжид нь өгсөн хариултыг нь харахад (Матай 20:20-21 харах), Есүс тэд юу гуйж байгаагаа мэдэхгүй байна гэж хариулсан байдаг. Тэрээр “Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэх гэж буй баптисмыг хүртэж чадах уу?” гэж хэлсэн байдаг (Матай 20:22).

Ямар баптисмын талаар Есүс өгүүлнэ вэ? Тэр аль хэдийнээ Иордан Голд Иоханаар дамжуулан баптисм хүртэх яг тэр мөчид, Ариун Сүнсний баптисмыг хүлээн авсан билээ (Марк 1:9-11 харах). Өөр ямар баптисм боломжтой вэ?

Есүс галаар баптисм хүртэх талаар ярьж байсан юм. Гал бол цэвэршүүлдэг зүйл Есүс гэмгүй Нэгэн байсан тул цэвэршүүлэгдэх огтхон ч шаардлагагүй байсан билээ. Харин бид цэвэрлүүлэгдэх хэрэгтэй. Есүс нь биднийг Ариун Сүнс ба галаар баптисм хүртээдэг Тэр Нэгэн билээ.

Түүний галаар баптисм хүртэхийн тулд Есүсийг гуйх зоригтой бай. Таны дотор цэвэршүүлэх ба ариусгах ажлыг хийхийг Түүнээс гуй, тэгснээр та Түүнд хэрэглэгдэж чадах нэгэн сав болж чадна. Магадгүй үүнийг даван туулна гэдэг нь хэцүү байж болох боловч энэ нь сэтгэл хангалуун болгох шагналыг авчрах болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Таныг галаар туулах зуур Бурхан хамт байх болно. Тэр таныг хэзээ ч орхихгүй, хэзээ ч хаядаггүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon