Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн [Надад итгэл найдвараа бүрэн тавьж, үнэнчээр үлдэж, хамааралтай байдаг] дотроос амийн усны гол урсах [үргэлжид] болно гэв. — Иохан 7:38
Христэд итгэгчдийн хувьд, Ариун Сүнс бидний сүнс дотор оршин бидний дотор амьдардаг. Тэр бол бидний дотроос урсан гардаг амийн гол бөгөөд Бурханаас бидний хүн бүрт өгсөн хосгүй сайхан бэлэг юм. Энэ гол сайн эрүүл мэнд, амьдралын эерэг үзэл санаа ба уучилдаг өгөөмөр хандлагаар урсаж байдаг.
Харамсалтай нь, энэ голыг ширгээж, урсгадаггүй олон хүн байдаг. Тэд байнга урам зориггүй байх бөгөөд юу ч хийсэн үүнийгээ барж дуусахгүй юм шиг санадаг. Бурханы бэлгийг үл ойшоосон он жилүүд нэгэн үед хүчтэй урсаж байсан гол мөрөнг жижиг урсгал болгож хувиргана. Та иймэрхүү хүмүүсийг мэдэх үү? Энэ нь таны амьдралын тухай яриад байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Та өөрийнхөө голыг цэвэрлэж, бөглөөсийг нь гаргахгүй бол бүх зүйл танд хэцүү, урамгүй, хангалтгүй байх болно. Өөр юугаар ч орлуулшгүй сэтгэлийг хангадаг усыг та амталж уух боломжгүй болно.
Амьдралаа тэмцэлдэж, алхам бүрийг шавар шавхайгаар туулж өнгөрүүлэхийг зогсоох шийдвэрийг өнөөдөр гаргаарай. Хог новшноосоо бүрэн цэвэрлэгдэхийн тулд Бурханаас тусламж гуй. Голын урсгалыг юу зогсоож байгааг болон үүнээс яаж салахыг Тэр танд харуулна. Тэгээд амийн голын сэтгэл баясам урсгалд баясан цэнгэгтүн!
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таны амийн усны гол миний дотроос ундран гарч байхыг би хүсэж байна. Энэ голын урсгалд ямар саад тотгор учирч, урсгалыг нь зогсоож байгааг надад харуулж, энэ бөглөөг хэрхэн гаргахыг надад зааж өгөөч.