Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ. Аврал минь Түүнээс юм. Ганцхан Тэр л миний хад, миний аврал, миний бат цайз. Би ихээр ганхахгүй. — Дуулал 62:1–2
Танд ийм юм болж байсан уу? Та резинэн боолтоор нэг юм боох гэтэл резин тасарч, өөрийг олох гэсэн боловч олдохгүй болохоор нь тасарсан хэсгээр нь холбож зангидахыг оролдсоор байх тохиолдол.
Заримдаа бид өдөр тутмын амьдралдаа бид резинэн боолтыг тасалдаг шиг өөрийнхөө хэрээс хэтэрсэн зүйлийг хийх гэж өөрсдийгөө хүчилдэг. Бид тасарсан хэсгээ дахин зангидсанаар асуудлыг шийдлээ гэж бодно. Гэвч удалгүй бид эргээд эхнийх шигээ байдалд орж, нөгөө л үйлдлээ давтана.
Бид дахин дахин дарамт шахалтанд орсоор байгаад амьдрал маань тэр элэгдэж тасарсан резинтэй адил болж эхэлдэг. Энэ байдал бидний хүчийг бүрэн барагдуулж орхидог.
Бурханы хууль ба бидний амьдралд тавьсан түүний хязгаарыг үл ойшоох явдал эцэст нь биднийг туйлдуулна. Яваандаа уршгийг нь амсалгүйгээр та өөрийнхөө оюун санаа, сэтгэл хөдлөл, биед хэт их ачаалал өгсөөр байж чадахгүй. Гэхдээ Бурхан таныг ингэж амьдраасай гэж хүсдэггүй.
Өөрийнхөө хэтийн төлөвлөгөөг Бурханыхтай нийцүүл. Түүний амар тайван ба Таны амьдралд зориулсан алхаа гишгээг хайж бай. Өөрийнхөө биеийг хүндэл. Эрүүл мэндийг үнэлж баршгүй бэлэг гэж үзэж, танд өгсөн Бурханы эрч хүчийг дэмий үрэн таран бүү хий. Харин сайхан амьдарч, амьдралаас баяр жаргалыг амсахын тулд үүнийгээ гамнаж байгтун!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Таны дотор амралт олохыг хүсэж байна. Дарамт шахалт дор хуучин резин шиг тасарч, туйлдахын оронд миний амьдралд зориулсан Таны хурданд хэрхэн тааруулж, алхаж байхыг надад заагаач.