Гэрлэлтийн харилцаа дахь золиос

Гэрлэлтийн харилцаа дахь золиос

Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын [хүртэл] хэлээр ярилаа ч [чадлаа ч] надад хайр (бидний дотор болон бидний төлөө буй Бурханы хайраар өдөөгдсөн учир шалтгаан, бодол санаа, сүнслэг хайр халамж) үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. — 1 Коринт 13:1

Гэрлэлтийн маань эхний үед Дэйвийг үнэхээр хайрлана гэдэг нь би заримдаа золиос гаргах хэрэгтэй гэдгийг Бурхан надад заах хэрэгтэй байв. Энэ үеийг хүртэл би зөвхөн өөрийн арга замыг хүсдэг байсан бөгөөд 1 Коринтын 13:1-д дурдсан хангинах цан шиг байлаа.

Хайр бол төлөвшилтийн хамгийн дээд хэлбэр. Энэ нь өөрийгөө золиосолж, бэлэг болгон өгөхийг шаардана. Хэрвээ хайр таны зүгээс ямар нэг төрлийн золиос шаардаагүй бол үнэндээ бид огт хайрлаагүй байж мэднэ. Хэрэв бидний үйлсэд золиос байхгүй бол бидэнд аятайхан хандсаных нь хариуд тэр хүнд адилхан сайн хандах эсвэл хэн нэгнийг аргандаа оруулах гэж хайрлаж буй дүр үзүүлсэн байх талтай.

Жинхэнэ хайр өөрөөсөө өгдөг гэдгийг ойлгох нь чухал. Иймээс таны аливаа шийдвэрт нөхөр эсвэл эхнэрийн чинь сонирхол багтсан байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд та өөрийгөө өгч байна гэсэн үг.

Нөхөр, эхнэр нэг нэгнээ болзолгүй, золиос гаргаж хайрлахыг Бурхан хүсдэг. Энэ нь та дандаа өөрийнхөөрөө зүтгэнэ гэсэн үг биш. Харин бидний хувьд сайн мэдээ нь, нөхөр эхнэр хоёр нэг нэгнийхээ төлөө хувиа бодсон хүслээ орхивол тэд ялгуусан гэрлэлтийн амьдралаар амьдарна!


Залбирлын эхлэл

Бурхан минь, би ханьдаа бодит, чин сэтгэлийн хайраа зориулахыг хүсэж байна. Өнөөдөр би өөрийн хүсэл, сонирхлыг тулгалгүй, харин ханийнхаа төлөө өөрийгөө золиослох шийдвэр гаргаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon