Дайснуудаа чөлөөлөх нь

Та нарыг хавчигч нэгнийг ерөө (Ерөө харин бүү хараа). Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. — Ром 12:14

Өнгөрсөн үеийн сэтгэлийн шархнаасаа салахын тулд хэцүү байсан ч гэсэн уучлах нь зөв гэдгиийг бид бүгд мэддэг ч Бурханы хүсээд байгаа дараагийн алхмыг цөөхөн хүн л хийдэг.

Бидэнд нэг нийтлэг буруу ойлголт байдаг.Уучлах шийдвэр гаргаад л миний хийх ажил дууслаа гэж боддог. Харин Есүс, та нарыг хараадаг хүмүүсийг ерөөж (Бурханы тааллыг гуйх), бидэнтэй буруугаар харьцдаг [таныг доромжилж, буруушааж, гутааж, зоргоороо зохисгүй аашилсан] хүмүүсийн төлөө залбир гэж хэлсэн (Лук 6:28). Мөн Ром 12:14 биднийг хавчиж, хүнлэг бус хандсан хүмүүсийг ерөөх хэрэгтэй гэсэн.

Бид дайснуудаа идэвхтэйгээр ерөөж байх учиртай. Бурхан биднийг өршөөл хүртэх зохисгүй хүмүүст хайраа үзүүлээрэй гэж дуудаж байна. Яагаад тэр вэ?

Та уучилснаар таныг эдгээх үүд хаалгыг Бурханд нээж өгдөг. Гэвч үнэндээ энэ нь таныг гомдоосон хүнд нэг их нөлөө үзүүлэхгүй. Харин та тэднийг ерөөхдөө Бурханаас тэдэнд үнэнийг мэдүүлэхийг гуйснаар тэд гэмшиж, Түүний өгдөг жинхэнэ эрх чөлөөг мэдрэх боломжтой болно. Уучлал таныг чөлөөлдөг бол дайснуудаа ерөөх нь тэднийг чөлөөлдөг.

Залбирлын эхлэл

Бурхан минь, уучлалын амьдралаар амьдрахад минь туслаж байгаад баярлалаа. Гэхдээ би зөвхөн уучлаад зогсохгүй, намайг гомдоосон хүмүүсийг ерөөж өгөхийг гуйж байна. Миний амьдралд эдгэрлийг авчирсан шигээ тэднийг ч мөн эдгээж өгөөч. Тэгснээр тэд Таны сайныг амсаж, Таны хайр дотор алхах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon