Дайснууддаа өршөөл үзүүл

Дайснууддаа өршөөл үзүүл

«Хөршөө хайрла, дайснаа үзэн яд» гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. — Матай 5:43–44

Испани улсыг нэгтгэж, аугаа баатар болсон хүний тухай түүхийг өгүүлсэн Эл Сид (El Cid) гэдэг киног үзэх дуртай.

Хэдэн зууны турш энэ газрын христэд итгэгчид Мур овгийнхонтой тэмцэлддэг байжээ. Тэд нэг нэгнээ үзэн ядаж, хөнөөдөг байв. Нэгэн тулааны үеэр Эл Сид таван мур хүнийг олзолсон боловч тэднийг устгаагүй. Учир нь амь хороолоо гээд хэзээ ч сайн зүйл болохгүй гэдгийг тэр ухаарсан байв. Дайснуудаа өршөөж, тэдэнд энэрэл үзүүлснээр тэдний зүрх сэтгэлийг өөрчилж, улмаар хоёр тал хоорондоо эв нарамдалтай, энх тунх амьдарч болох юм хэмээн итгэжээ.

Олзлогдсон муурчуудын нэг нь түүнд «Хэн ч хөнөөж чадна. Харин жинхэнэ хаан хүн л дайснууддаа өршөөл үзүүлж чаддаг» гэж хэлжээ. Эл Сидийн нэг л өршөөнгүй үйлдлийн улмаас дайснууд нь тэр мөчөөс хойш тэдэнтэй найз ба холбоотон болохыг санал болгодог.

Есүс бол жинхэнэ хаан бөгөөд бүгдэд сайн, энэрэнгүй хийгээд нигүүлсэнгүй ханддаг бөгөөд бүр Өөрийг нь үзэн яддаг хүмүүст ч тийнхүү ханддаг. Түүний үлгэр жишээг дуурайхаас өөр бид юу хийж чадах билээ? Яг одоо өршөөл үзүүлж, уучлах хэрэгтэй хэн нэгэн танд бодогдож байна уу? Ялангуяа дайснууддаа энэрэнгүй, нигүүлсэнгүй хандах нь таны хийж байсан хамгийн хүчирхэг үйлдлийн нэг байж болох юм.


Залбирлын эхлэл

Бурхан минь, хэдийгээр надад амаргүй ч гэсэн би дайснууддаа хүртэл энэрэл, өршөөл үзүүлдэг хүн болмоор байна. Таны нигүүлслээр одооноос би бусдад өршөөнгүй хандаж, амьдрахаар шийдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon