Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу [зиндаагаа бууруулах, өөрийнхөө үнэлгээгээр өөрийгөө доор тавих] байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. — 1 Петр 5:6
Нэгэнт Есүс бүх санаа зовнилоо Түүнд өргөж байхыг уриалсан байхад яагаад бидний олонх нь үүнийгээ тавьж явуулдаггүй юм бол? Магадгүй бид санаа зовнилын ачааг үүрч явахад ямар хөөрхийлөлтэй байдгийг ойлгоогүй байдаг байх.
Амьдралдаа ялалт байгуулах цорын ганц зам бол Бурханы мэргэн ухааныг дагах юм. Харин хэрэв биднийг амар тайван байхыг хүсэж байгаа бол санаа зовохоо болих ёстой гэж Тэр хэлдэг. Иймээс биднийг түгшээж, санаа зовоход хүргэдэг зүйл замд тааралдах үед бидэнд Бурханы тусламж хэрэгтэй болдог. Тэгвэл бид энэ тусламжийг хэрхэн авах вэ? 1 Петр 5:6 бидэнд өөрсдийгөө даруу болгох хэрэгтэй гэсэн.
Энэ нь нилээн тодорхой бөгөөд энгийн юм шиг боловч зарим хүмүүс тусламж гуйлгүй, дэндүү зөрүүдэлснээс болж тэмцэлдсээр байдаг. Харин даруу хүн тусламж авдаг. Иймээс хэрэв таны арга зам бүтэхгүй байвал яагаад Бурханыхыг оролдоод үзэж болохгүй гэж?
Бид өөрсдийгөө даруу болгож, Бурханаас тусламж гуйх үед Тэр хүч чадлаа бидний нөхцөл байдалд ил гаргах боломжтой болдог. Зөвхөн тэгсэн цагт л бид амьдралаас үнэхээр баяр хөөрийг амсах боломжтой болно. Иймээс өнөөдөр өөрийгөө даруу болгож, Бурханд сэтгэлийн зовнилд чинь санаа тавих боломж өг.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би бие даан амьдралаа амар тайвнаар зохицуулж чадахгүй гэдгээ мэдлээ. Иймээс өнөөдрөөс би өөрийгөө даруу болгож, надад туслахыг Танаас гуйж байна. Би Танд итгэж найдан, амьдралын удирдлагаа Таны мутарт өгч байна.