Харин та нар бат итгэлээрээ [түүний дайралтын эсрэг – бат бөх тогтож, тогтсон, хүчтэй, гуйвалтгүй, тууштай] түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь (христэд итгэгчдийн бүхэл бие) адилхан (яг адил) зовлон эдэлж байгааг та нар мэднэ. — 1 Петр 5:9
Бурханы танд зориулсан аугаа, хүчирхэг зүйлсийг хүлээж авахыг хүсэж байвал та өөрийнхөө сөрөг оюун санааны үндсийг олж, учрыг нь олох ёстой. Яагаад гэвэл үндсийг тасалж зайлуулахгүй л бол тэд ар араасаа зохисгүй муу үр жимс гаргасаар байх болно.
Зан байдлынхаа муу үр жимсний асуудлыг шийдэх гэсээр амьдралаа өнгөрөөх явдал бидэнд дэндүү их тохиолддог боловч асуудлын үндэст хүрэхийн тулд хангалттай гүн ухдаггүй. Муу үндсээс салах гэж гүн ухах нь өвдөлтийг дагуулдаг, гэсэн хэдий ч энэ бол асуудлыг нэг мөсөн шийдвэрлэх цорын ганц арга зам. Бид нэг бол зөвийг үйлдсэнээр өөрчлөлтийг авчрах өвдөлтийг мэдэрнэ эсвэл диаволын төлөвлөгөөний дагуу явж, бахь байдгаараа үлдэх өвдөлтийг мэдрэх болно. Таныг хуучин зуршлын чинь шаварт үүрд шигдээж үлдээхийг тэр зорьдог.
Петр биднийг эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй байж, диаволыг дайрангуут бат эсэргүүцэж бай гэж хэлсэн (1 Петр). Таныг алдрын шинэ орчинд аваачих өвдөлтийг сонгох уу эсвэл таны амьдралд муу муухай үр жимс авчирдаг хуучин өвдөлтөө хадгалж үлдэхийг сонгох уу гэдгийг та шийдэх ёстой.
Өнөөдөр диаволыг эсэргүүцэж, Бурханы танд зориулсан төлөвлөгөөнд хүргэх Ариун Сүнсийг дага.
Залбирлын эхлэл
Бурхан минь, диаволын төлөвлөгөөг эсэргүүцэхэд Таны тусламж надад хэрэгтэй байна. Муу үндсийг гүн ухахад их өвддөөг боловч энэ нь намайг Тан руу улам ойртуулдаг гэдгийг би мэдлээ. Диаволыг эсэргүүцэхэд минь хүчирхэгжүүлж өгөөч. Таныг дагахад би өөрийгөө зориулах болно.