Догдлон хүлээх нь

Догдлон хүлээх нь

Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш [бишрэнгүй], тэгвэл та нарт нээгдэнэ [хаалга]. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. — Матай 7:7

Та амьдралынхаа нөхцөл байдлын талаар залбирч, огцом эргэлт, өөрчлөлт гарахыг хүлээдэг байсан уу? Залбирлын хариу яагаад удаашраад байгаад гайхширч байв уу? Ялалт таны хажуугаар өнгөрөөд явчих шиг санагддаг уу?

Заримдаа бид ямар ч хариу хүлээж авалгүй амьдралынхаа нөхцөл байдлын талаар удаан хугацаанд хичээнгүйлэн залбирахдаа тухайн нөхцөл байдал дундаа амьдарч сурдаг. Бид ердийн ажил хэргээ хийж, Бурхан хариулах юм болов уу гэж бодсоор амьдардаг. Гэвч Бурхан бидний залбирлыг сонсдог бөгөөд бид бүх нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байлаа ч Тэр бидэнд хариулах гэж ажилласаар байдаг. Бидний нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөх боломжтой. Урьдчилан анхааруулж хэлэлгүйгээр үтэр түргэн өрнөж болно!

Тэр хүртэл бид нэг бол идэвхгүй хүлээх эсвэл сэтгэл догдлон хүлээх боломжтой. Хүлцэнгүй хүн бууж өгдөг. Харин найдаж хүлээдэг хүн хариу нь хаяанд ирсэн гэдэгт итгэж, хэзээ ч ирж болзошгүй хэмээн сэтгэл догдлон хүлээнэ.Найдвартай хүний итгэл үнэмшил нь хайхрамжгүй, идэвхгүй биш. Түүний зүрх сэтгэл нь найдвар дүүрэн, асуудал нь хоромхон зуур шийдэгдэхийг хүлээсээр байдаг. Өглөө бүр тэр сэрэхдээ хариу нь ирнэ гэсэн найдвараар босдог. Тэрээр хүлээсээр, хүлээсээр л байдаг. Хариу нь хэзээ ч ирэхгүй юм шиг санагдах үе гарч магадгүй. Гэсэн ч Бурхан гэнэт бүхнийг орвонгоор нь эргүүлэх хүртэл тэр үргэлжлүүлэн гуйсаар, залбирсаар байх болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би идэвхгүй бус, харин найдвар дүүрэн хүлээхийг хүсэж байна. Таныг зөв цагт нь хариулна гэдгийг ямар ч эргэлзээгүй мэдэж, Танаас эрс өөрчлөлт, ялалтыг авах хүртэл би залбирч, гуйсаар байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon