Мосе, Бурханд өгсөж очсонд Эзэн түүнийг уулнаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. — ГЭТЛЭЛ 19:5
Бурханы нигүүсэл болон хүч бидэнд нээлттэй байдаг. Бурхан Ариун сүнсээр дамжуулан биднийг тосолсон бөгөөд бид Түүний хэлснийг хийдэг. Заримдаа Тэр биднийг өөр чиглэл рүү явах хэрэгтэйг сануулдаг боловч бид анх гаргасан төлөвлөгөөгөө дагахыг илүүд үздэг. Бид Түүний зөвшөөрөөгүй зүйлийг хийвэл Тэр бидэнд хийж байгаа ажлаа гүйцээх эрч хүчийг өгдөггүй. Бид Ариун сүнсний хүч удирдлагаар биш, өөрийн хүчээр л хийдэг. Тэгээд бид сэтгэлээр унаж, гутарч, өөрийгөө хянах чадвараа алдаж, Сүнсний тусламжаас холддог.
Олон хүмүүс Бурханы замаар бус өөрийнхөө замаар явснаасаа болоод шантарч, сэтгэлээр унадаг. Бурханы хүссэн замаар явалгүй, өөр замаар явснаар сэтгэл санааны гутралд ороод л дуусна. Тэд дуулгаваргүй байсныхаа төлөө шантарч, Бурханы хүслээс гадуурх зүйл хийж байгаа учраас дуусгаж ч чадахгүй болоод Бурханаас ивээлээ өгөөч гэж гуйдаг.
Талархууштай нь Бурхан нигүүсэл дүүрэн учраас бидний алдаан дунд ч тусалдаг. Түүнийг дуулгавартай дагаагүй хүнд Тэр хүч чадал болон болон эрч хүч өгөдөггүй. Бид Ариун сүнсийг байнга дагаснаар өөрийгөө сэтгэлийн дарамтанд орохооос хамгаалж чадна.
Дуулгавартай дагах тусам таны сэтгэлийн дарамт улам л багасна.