
Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. Би ертөнцийнх биш [яг] адил тэд бас ертөнцийнх (ертөнцөд хамааралтай, дэлхийлэг) биш. — Иохан 17:15–16
Өнөөдөр олон хүн сунаж унатлаа ажиллаж, хэт их ачаалалтай, хэзээ барагдах нь үл мэдэгдэх нөхцөлд амьдарч байна. Үр дүнд нь тэд төрөл бүрийн дарамт шахалт, сөрөг сэтгэхүй, сэтгэл гонсгор байдалтай амьдарч, сүйрлийн ирмэг дээр ирдэг. Харин энэ нөхцөлд сайн мэдээ нь христэд итгэгчдийн хувьд бид ертөнцөд амьдардаг хэдий ч Иохан 17-р бүлэгт хэлснээр энэ ертөнцийнх биш билээ. Бид дэлхийн тогтолцооны дагуу үйлдэж, ажиллаж, амьдарч, яг энэ дэлхий шиг хандаж, сэтгэх хэрэггүй. Бидний хүсэл, санаа бодол, хандлага бүхэлдээ өөр байх учиртай.
Ертөнц зовлон бэрхшээл, асуудалд зориг мохож, сэтгэлээр унаж, хямралаар хариулдаг. Харин Есүс Иохан 14:27-д биднийг гутарч, түгшиж, эсвэл сандарч үймүүлэгдэхийг өөртөө зөвшөөрч болохгүй гэсэн. Бидний хандлага ертөнцийнхөөс тэс өөр байж болохыг энэ эшлэл харуулдаг.
Зөв хандлага ба сэтгэлгээ нөхцөл байдлыг бүрэн гүйцэд эргүүлэх боломжтойг би анзаарсан. Зөв хандлага Бурханд ер бусаар ажиллах үүд хаалгыг нээж, танд тус болно. Ертөнцөд байж, эргэн тойрондоо дэлхийлэг зүйлээр хүрээлүүлсэн хэрнээ энэ ертөнцийнх биш байх боломжийг зөв хандлага олгодог.
Бид Христ дотор байгаа учраас амьдралд учирдаг сорилтуудыг тайван, итгэлтэй байдлаар хандан шийдэж чадна гэдгийг санагтун.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Та намайг дэлхийд байгаа ч энэ дэлхийнх байх албагүй гэж хэлсэн. Өнөөдрөөс би Таны хандлага, оюун санааг сонгож байна. Хэдийгээр би энэ дэлхийд байгаа ч бүх зүйлд Таны амар амгалан ба Христийн бодол санаагаар хариулахаар шийдэж байна.