Тийнхүү «Анхны хүн Адам амьд биет (тусдаа хувь хүн) болжээ» гэж бичигджээ. Сүүлчийн Адам (Христ) нь амь өгөгч сүнс [үхсэн нэгнийг амь руу сэргээдэг] болов. — 1 Коринт 15:45
Христийн цусны тухай ойлголт зарим хүмүүсийг будилуулдаг хэдий ч үүний талаар зөв ойлголтгүйгээр итгэгч хүн энэ цусны хүчийг хэрэглэж чадахгүй.
Aдамыг гэм үйлдэхэд түүний гэм цусаар нь дамжин хойч үед нь уламжлагдсан. Давид энэ үнэнийг Дуулал 51:5-д Харагтун, гэм буруугийн дунд [энэ мөн чанар дотор] би төрсөн бөгөөд нүглийн дунд намайг эх минь олж тээсэн [би ч гэсэн гэм нүгэлтэй] гэж хүлээн зөвшөөрдөг.
Есүс хүн төрөлхтнийг зольж, бидэнд эрх чөлөөг худалдан авч өгч, биднийг анхны мөн чанарыг буцааж сэргээхийн тулд ирсэн. Гэмт цустай бол Тэр энэ бүхнийг хэрхэн гүйцээж чадах билээ?
1 Коринт 15:45-д Есүсийг сүүлчийн Адам гэж үзсэн. Есүс Бурханаас төрсөн учир Түүний цусанд амь байсан бөгөөд энэ цусыг зүй ёсоор нь хэрэглэвэл Түүний цус дахь амь бидний дотор гэмээр дамжин ажилладаг үхлийг ялан дийлнэ.
Бурхан биднийх байх ёстой эрх мэдлийн байр суурийг маань сэргээж өгөхийг хүсдэг. Тэр бүх бэлтгэл ажлыг аль хэдийн хийсэн. Тэр «гэрээг тамгалсан» гэж хэлж болох юм. Үнэ нь бүрэн гүйцэд төлөгдсөн. Биднийг Есүсийн үнэт цус буюу асар өндөр үнээр худалдаж авсан юм.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Есүсийн цусаар золигдож чөлөөлөгдсөн. Би гэм нүгэл дунд гэмтэй төрсөн хэдий ч Есүсийн цус намайг цэвэрлэсэн. Эзэн минь, Тандаа баярлалаа!