Есүс шиг таалал дотор амьдар

Есүс шиг таалал дотор амьдар

Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа. — Лук 2:52

Есүс хүүхэд наснаасаа л Бурхан болон хүмүүсийн ер бусын таалал дотор явдаг байв. Үнэндээ, Тэр маш их нэр алдартай байсан учраас ганцаараа залбирч, Тэнгэрлэг аавтайгаа нөхөрлөх цагийг арай гэж гаргадаг байлаа. Түүнийг Христ мөн гэдэгт итгэдэггүй байсан хүмүүс хүртэл Бурханы таалал дотор явдгийг нь хүлээн зөвшөөрдөг байжээ.

Есүсийг баривчлахаар фарисайчуудын явуулсан харуулын цэргүүд «Энэ Хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ»! гэж хэлсээр буцаж ирдэг (Иохан 7:46). Тэгээд Түүний амьдралын яг эцсийн мөчид загалмай дээр байхад нь хүртэл Бурхан Түүнтэй хамт байгааг хүмүүс хүлээн зөвшөөрдөг (Лук 23:47–48).

Яг энэ таалал бидэнд бас олдох боломжтой. Юу ч тохиолдсон бид Бурхан ба хүмүүсийн тааллыг олж болно гэдгийг хэзээ ч мартах ёсгүй (Лук 2:52). Гэхдээ амьдралын олон сайхан зүйлсийн адилаар энэ бүхнийг хүртэхийн тулд бид Бурханд бүх итгэлээ өгөх ёстой.

Иймд өнөөдөр Бурхан танд Есүст байсан шиг тааллыг өгнө гэдгийг баттай мэдэн итгэлээр амьдраарай. Таны амьдралд учирч болох нөхцөл байдлаас үл хамааран ер бусын тааллынх нь төлөө Бурханд итгэгтүн.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Есүст байсантай яг адил таалал надад бас байх боломжтойг би мэдлээ. Өнөөдөр би Таны болон хүмүүсийн тааллыг хүртэнэ гэсэн итгэлээр амьдрахад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon