Есүс шиг тэсвэрлэх нь

Есүс шиг тэсвэрлэх нь

Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө [шагналаа хүртэж авахын тулд] гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. — Еврей 12:2

Бүх зүйл ихэвчлэн хоёр талтай байдаг. Загалмайн хоёр тал бол цовдлол ба дахин амилалт юм. Есүс нөгөө талд нь гарахын тулд нэг талыг нь тэсвэрлэх хэрэгтэй байсан. Харин хэрэв Тэр тэвчиж, тэсээгүйсэн бол бид бүгд Аврагчгүй үлдэж, гэмийн нүглийн өршөөл уучлалгүй хэвээр хоцрох байсан.

Еврей 12:2-т Есүс загалмайн нөгөө талд буй шагналын баяр хөөр буюу дахин амилалтыг хүртэхийн тулд өвдөлтийг тэсвэрлэсэн гэдэг.

Бид бас Есүс шиг хүнд бэрхшээлийг тэвчих хэрэгтэй. Би тэсвэр тэвчээрийг «диаволаас илүү гарч тэсвэрлэх, сорилтод бидний амьдралд хийх гэсэн бүхнээ хийхийг нь зөвшөөрөх хэмжээнд хангалттай удаан хатуу тууштай байх, загалмайн нэг талаас нөгөө талд нь гарах» гэж тодорхойлдог.

Огт бодож төсөөлж байгаагүй нөхцөл байдалд цохиулах, буруу зүйл хийх юм уу гэм нүгэл, уруу таталтыг эсэргүүцэн зөвийг үйлдсэнээсээ болж зовж байсан ч бид тэр бүхнийг туулж гарах хэрэгтэй. Харин хүнд хэцүү цагийн нөгөө талд сайн үр дүн буюу шагнал хүртэнэ гэсэн баяр хөөр таныг хүлээж байгаа.

Өнөөдөр Есүс шиг сорилт, бэрхшээлийг тэвчиж гарахын тулд өөрийгөө зоригжуулаарай. Тэр Өөрийг нь баяр хөөр хүлээж байгааг мэдэн эцсээ хүртэл тэссэн. Тэр танд бас тийм хүч чадлыг өгсөн.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би яг Есүс шиг тэвчээртэй байхыг хүсэж байна. Миний замд таарах ямар ч сорилт, бэрхшээлийг Таны нигүүлслээр тэвчиж чадахын тулд шагналаас авах баяр хөөрийг одооноос харж, бэлдэхэд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon