Харин (бодит байдал) үнэн (жинхэнэ) мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. — Иохан 4:23
Мөргөн хүндэлнэ гэдэг зүгээр нэг дуу дуулахаас хамаагүй агуу зүйл. Энэ бол зүрх сэтгэл болон оюун санааны байдал юм. Бид огт дуулахгүйгээр Бурханыг халуун сэтгэлээр мөргөн хүндлэх боломжтой. Бурханд зориулсан бидний магтаал зүрхэнд төрж, бидний оюун санааг дүүргэж, энэ нь бидний үг яриа ба амьдралын хэв маягаар илэрхийлэгддэг.
Энэ дэлхий мөргөл хүндэтгэлийг «шашин» буюу Библийн ойлголтоос цааш хэтрэхгүй зүйл гэж үздэг. Харин үнэндээ энэ бол хувийн харилцаа бөгөөд Бурханыг бүх зүрхээрээ хайрладаг хүмүүсийн Түүнд зориулсан сэтгэлийн илэрхийлэл юм. Үүнийг л жинхэнэ мөргөл хүндэтгэл гэнэ.
Библид Бурхан Өөрт нь «үнэн ба сүнсээр» мөргөгчдийг хайдаг гэж хэлсэн.
Бурхан зүгээр хэнээс ч хамаагүй мөргөл хүндэтгэлийг авахыг хүсдэггүй нь сонирхолтой санагддаг. Харин Тэрээр Өөрийнх нь Үнэн дотор чин сэтгэлээр амьдрадаг хүмүүсийг хүсдэг. Тэр айдас, албадлага эсвэл шашинлаг байдлын улмаас магтуулахыг хүсдэггүй.
Жинхэнэ мөргөл хүндэтгэл бол Бурхантай тогтоосон ойр дотно харилцааны үр дүн мөн. Өнөөдөр Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ мөргөн хүндэлж, үнэн ба сүнсээр мөргөгч бологтун!
Залбирлын эхлэл
Эзэн, би Танд зөвхөн уруулаара үйлчлэхийг хүсэхгүй байна. Би жинхэнэ итгэл үнэмшилтэй хүний хувьд Танд амьдралаа өргөе. Та надад үнэхээр сайн учраас Таныг «үнэн ба сүнсээр» мөргөн хүндлэхийг хүсэж байна.