Жинхэнэ хайр өгөх ёстой

Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл (золилтын тахил) болгон илгээсэнд л хайр (маш их) байгаа юм. — Иохан 4:10–11

Хүн бүр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг.

Харин олон хүн аз жаргалыг буруу замаар олохыг хичээдэг. Бид үүнийг олж авах гэж зүтгэдэг ч аз жаргал бусдад өгснөөр олддог. Бурханы хайр бол бидэнд өгсөн хамгийн гайхамшигтай бэлэг билээ. Энэ хайр нэгэнт бидэн рүү урсан орсон бол биднээс бусад руу урсан гарах хэрэгтэй. Эс бөгөөс энэ хайр өсөхөө болино.

Өөрийнхөө мөн чанарын дагуу хайраа заавал бусдад өг. 1 Иохан 4:11 хүлээж авсан хайраа хэрхэн бусдад өгөх ёстойг онцолдог. «Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү [маш ихээр] хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой».

Бурханы жинхэнэ хайран дотор амьдрах нь үйл явц юм. Юуны өмнө Бурхан биднийг хайрласан бөгөөд бид итгэлээрээ Түүний хайрыг хүлээж авдаг. Дараа нь бид өөрсдийгөө зөв тэнцвэртэй болгож, Бурханыг буцаад хайрлаж, улмаар бусдыг хайрлаж сурдаг.

Хайрлах үйл явц энэ арга замаар өрнөхгүй бол хайр бүрэн гүйцэд болохгүй. Бид Бурханы хайрыг дотроо хүлээж авсан бол түүнийг бусдад өгч чадна. Бурхан биднийг хайрласан шиг бид бас бусдыг харамгүй хайрлахыг сонгож болно. Тэр биднийг гүн гүнзгий, болзолгүй хайраар хайрласан шиг бид ч бусдыг тийнхүү хайрлаж чадна.

Залбирлын эхлэл

Эзэн, Таны хайр миний дотор тогтонги ус шиг байхыг би хүсэхгүй байна. Таны хайрыг зөвхөн хүлээж аваад зогсохгүй бусдыг өгөөмрөөр хайрласнаар энэ хайраа бүрэн гүйцэд болгоход минь надад туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon