Завгүй биш, үр жимстэй бай

Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин. — Номлогчийн үгс 5:3

Та үр жимс ургуулдаггүй элдэв зүйлсийг хийж байна уу? Завгүй байдал таны амар тайвныг хулгайлж байна уу?

Нэг удаа би Английн Букингэмийн ордны талбайн хэсэг газрыг хамгаалдаг харуулын тухай сонсож байсан. Тэр хэсэгхэн газар 100 жилийн турш, өдрийн хорин дөрвөн цагаар харуул хамгаалалтад байжээ.

Эцэст нь нэг хүн харуулаас «Та юу харж, юу манаж байгаа юм бэ»? гэж асуужээ. Тэр харуул мэддэггүй байсан бөгөөд зүгээр л тэр талбайг 100 жилийн турш манаж байгаа гэж хэлсэн юм.

Үнэн хэрэгтээ, 100 жилийн өмнө хатан хаан тэр талбайд сарнай цэцгийн хэдэн бут тарьж, тэдгээрийг баталгаатай ургуулахын тулд харуул томилсон ажээ. Одоо тэгтэл бүтэн зуун жилийн дараа нэгэн харуул сарнайн бут суулгасан тэр газрыг яагаад гэдгийг нь ойлгохгүйгээр хамгаалаад зогсож байна.

Таны хийдэг зүйлсийн дунд юуны төлөө хийгээд байгаа нь үл мэдэгдэх зүйлс байдаг уу? Бурхан хэзээ ч биднийг завгүй байлгахын төлөө дууддаггүй. Тэр биднийг үр жимстэй байлгахын төлөө дуудсан. Утга учиргүй, хэт их үйл ажиллагаа үр жимс өгдөггүй бөгөөд бидэнд зөвхөн сэтгэлийн дарамт л болдог.

Би таныг одоо өдрийн турш хийдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргахыг уриалж байна. Бурхан танаас хүсээгүй ямар нэг зүйлийг та хийсээр байж болох юм. Эсвэл урьд нь танаас хүсэж байсан ч одоо хэрэггүй болсон зүйл ч байж болно. Ариун Сүнс танд хэрхэн завгүй байдлаас ангижирч, илүү их үр жимс ургуулахыг заах болтугай.

Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, амьдралынхаа жагсаалтыг гаргаж, утгагүй дэмий үйл ажиллагаануудыг таслан зогсооход минь туслаач. Би хэтэрхий завгүй байхыг хүсэхгүй байна. Хэрхэн илүү үр өгөөжтэй амьдрахыг надад харуулаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon