
Харин би залбирна. – Дуулал 109:4
Залбирал нь богино боловч үр нөлөөтэй байж болдог, гэвч энэ нь урт удаан хугацаанд Бурхантай ярьж, Түүнийг сонсож өнгөрүүлэх шаардлагагүй, үнэ цэнэгүй гэсэн үг биш билээ. Тэдгээр нь зайлшгүй шаардлагатай байдаг. Түүнчлэн өдөр бүрийн залбирлын талаар нэмж хэлэхэд та амжилттай байхын тулд ялангуяа өөрийнхөө залбиралд Бурханыг эрэлхийлэх, Түүний Үгийг судлах бүтэн өдөр эсвэл хэд хоногийг тусгайлан гаргаж, түүнийгээ жилд хэд хэдэн удаа хийж байх хэрэгтэй гэж би санал болгож байна. Мацаг барих цагуудыг гаргах нь бас сүнсний хувьд үнэхээр их ашиг тусаа өгч болдог. Хэдийгээр залбирал нь энгийн, хэзээ ч төвөгтэй зүйл мэт харагдах ёсгүй ч гэсэн залбиралд үйлс хэрэгтэй байх цаг ч бас байдаг. Зарим үед Бурхан бидний зүрх сэтгэлд тавьсан онцгой асуудал нь хариулагдах, бид тэвчээртэйгээр хүлээх, Бурханы дуу хоолойг сонсохын тулд ямар нэгэн зүйлд золиос гаргах хүртэл бид залбиралдаа хөдөлмөрлөх ёстой байдаг. Гэвч үүний зэрэгцээ, залбирал нь бэрхшээлтэй, төвөгтэй зүйл байх ёстой гэсэн Сатаны худал хуурмагт биднийг итгүүлэхийг түүнд зөвшөөрч болохгүй.
Бурхантай харилцах харилцааны хүндэтгэлийг биднээс хулгайлахыг Сатан байнга оролдож байдаг. Тэр биднийг Бурхантай өөрсдийн зүрх сэтгэлээ хуваалцахыг, бид Бурханы дуу хоолойг сонсохыг тэр үнэхээр хүсдэггүй. Та Бурхантай харилцах харилцаандаа тууштай, итгэмжтэй байж, Түүнтэй ярьж, Тэр тантай ярьдаг Бурхантай харилцахад сэтгэл хангалуун байж, шагнадаг харилцааны энгийн давуу эрхийг дахин нээж олохыг танаас би уриалж байна.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Харилцаа холбоотой бай!