Залбирал Тэвчээр болон Найдварыг бий Болгодог

Залбирал Тэвчээр болон Найдварыг бий Болгодог

Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг (бүрэн дүүрэн баяртайгаар). Учир нь зовлон нь тэвчээрийг (шантралгүйгээр), тэвчээр нь батжилыг, батжил нь (зуршил) найдварыг төрүүлдгийг (итгэлээр батлагдаж хүндлэгдсэн) мэднэ. — РОМ 5:3-4

“Санаа зоволтгүй” гэж хэлэх амархан байдаг. Гэхдээ хэрэгжүүлэхэд биднээс Бурханд итгэлтэй байх байдал шаарддаг. Бид Бурханд итгэснээр бидний амьдралд итгэлийн үр жимс гарч эхэлдэг бөгөөд тэгснээр санаа зовж, айж, сэтгэлээр унахгүй итгэлтэй болдог.

Тиймээс л бид ямар ч хэцүү зүйл тулгарсан ч үргэлжлүүлэн Бурханд итгэсээр байх хэрэгтэй юм. Бурханы тусламжтайгаар бид байдал улам хэцүү болж байсан ч шантрахгүй баттай зогсож мөн уруу татлагад бууж өгөхгүй байж чадна. Бурхан хэцүү цаг үеүүдэд биднийг тэвчээрт сургаж, итгэлтэй, баяр хөөртэй амьдралыг хэвшил болгоход тусалдаг.

Тулаанд орж байхдаа та ирээдүйдээ тустай зүйл хийж байгаа гэдгээ байнга сана. Хэцүү байх тусам та Бурханд амархан итгэж, түүгээр зогсохгүй бусдад Бурханы итгэмжит байдал болон сайныг гэрчлэх болно. Та одоо тулаанд байгаа бол ялан дийл, тэгснээр та илүү хүчтэй болно. Зөв шийдвэр гаргаснаар сүнсний өсөлт тань илүү байх болно.

Бид Сатаны өгсөн зовлонг сайнаар эргүүлж чадах гайхалтай Бурханд үйлчилдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon