Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. — Еврей 5:7
Газар дээрх хүмүүсийн зүрх сэтгэлийг тэнгэр дэх Бурханы зүрхтэй холбодог учраас залбирал бол маш хүчирхэг. Бид залбирахдаа Бурхантай холбогдож, улмаар Тэр бидний өдөр бүрийн амьдралд бидний ойлголтоос давсан агуу байдлаар нөлөөлдөг.
Энэ орчлон ертөнцөд бидний хүртэж болох хамгийн аугаа хүч чадлын нэг нь залбирал гэдэгт би итэгэдэг. Их зоригтой тунхаг мэт санагдаж болох ч энэ бол үнэн юм шүү!
Залбирал нь: Бурханд ажлаа хийх үүдийг нээж өгдөг. Энэ бол тэнгэр улсын хүч чадал бидний амьдралд ирэх шаардлагатай үед та бидний амьдарч буй газар дэлхий дээр эхлүүлж болох үйл ажиллагаа юм. Ингэснээр бидэнд тэнгэрлэг мэргэн ухаан, урам зориг, удирдамж, ер бусын ахиц дэвшилт ирнэ. Залбирал биднийг Бурханы хүч чадалтай холбодог. Тийм учраас энэ бол бидний төсөөлснөөс ч илүү агуу хүч юм. Есүс хүртэл газар дээр байхдаа энэ хүч чадлыг хүлээж авахын тулд залбирах хэрэгтэй байсан.
Зөвхөн Бурханы хүч чадал амар тайван, баяр хөөрийг өгч, мэргэн ухааныг соёрхож, хувь хүний амьдралд зорилго болон үнэ цэнийн ойлголтыг тогтоож, бүхий л төрлийн гайхамшгийг бүтээж чадна.
Таны амьдралд энэ хүч чадал үйлчлээсэй гэж хүсэж байна уу? Тэгвэл залбирлыг тэргүүний зорилгоо болго.
Залбирлын эхлэл
Эзэн минь, залбирлын хүч чадал үнэхээр хосгүй гайхамшигтай юм аа. Би Тантай холбогдож, миний амьдралд Таны ажиллахыг хармаар байна. Иймд би Танд үргэлж залбирч байх үүрэг амлалтаа одоо өгч байна.