Захирагдах хандлага

Хуулийг [Бурханы ба хүний] үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй [Бурханд]. – Сургаалт Үгс 28:9

Бурханы хувьд жигшүүртэй санагддаг зүйлүүд болох бид нар өөрсдийн удирдлагуудтайгаа зөв зохистой ханддаггүй, аливаа зүйлийг байнга эсэргүүцдэг бол өнөөдрийн эшлэл нь бидний залбирлуудын талаар сэтгэлд ч багтамгүй зүйлийг өгүүлдэг.

Бид ер нь сахилгажуулалтгүйгээр сүнсээр өсөж, төлөвшилтөнд хүрч чадахгүй билээ. Хэрэв бид байгууллагын хууль дүрэм, замын хөдөлгөөний дүрэм, ямар нэгэн хэлбэрийн эрх мэдэлтнүүдийг эсэргүүцдэг хандлагатай бол энэ тал дээрээ бодож байгаагаасаа хавьгүй илүү ноцтой асуудлууд бидэнд байгаа гэсэн үг. Юманд дуулгаваргүй хандана гэдгийг бид өөрсдийн хандлага, зан авираас зайлшгүй авч хаях хэрэгтэй! Яагаад? Яагаад гэвэл хэрэв бид энэ дэлхийн эрх мэдэлтнүүдэд захирагдахаас татгалзах юм бол Бурханы эрх мэдэлд захирагдахгүй байх болно. Энэ нь дуулгаваргүй байдал бөгөөд биднийг үр нөлөөтэй залбирлаас холдуулдаг.

Өөрийн маань үйлчлэлийг эхлүүлэхээс өмнө Бурхан намайг өөр нэгний үйлчлэлд хэдэн жилийн турш үйлчлүүлсэн юм. Би эрх мэдлийн доор хэрхэн байх ёстойд суралцсан ба надад амаргүй байж билээ. Тэдний гаргаж буй шийдвэрүүдийг би үргэлж зөвшөөрдөггүй, надад шударга ханддаггүй мэт санагддаг байсан хэдий ч, Бурханы надад заасан нэг зүйл бол эрх мэдлийн доор хэрхэн захирагдахыг сурах хүртлээ бид өөрсдөө эрх мэдэлтэй болоход бэлэн биш байдаг юм.

Та магадгүй цалингаа нэмэгдүүлэх, албан тушаалд дэвшихийг хүсдэг, тэгсэн мөртлөө даргынхаа талаар байнга хов жив ярьж, шүүмжлээд байж болохгүй биз дээ. Энэ бол эсэргүүцлийн нэг хэлбэр бөгөөд таныг өсөн дэвшихэд чинь саад болох болно. Захирагдах хандлагатай байвал маш олон залбирлынхаа хариултуудыг авч, Бурханы дуу хоолойг тодорхой сонсдог болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Амьдралын явцад танаар хийлгэхийг хүсэж буй зүйлүүд таны хувьд шударга биш байж магадгүй, гэвч эцсийн бүлэгт Бурхан үргэлж шударга байдлыг авчирдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon