Зовлон шаналал дунд талархалтай байх нь

Бүх зүйлд [нөхцөл байдал ямар байхаас үл хамааран талархаж бай] талархалаа [Бурханд] өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх [энэ хүслийг Мэдүүлэгч ба Зуучлалгч] Бурханы хүсэл мөн. 1 Тессалоник 5:18

Библи биднийг үргэлж талархалтай байхыг уриалдаг. Бурхан бидний залбиралд хариулах болон асуудлаас чөлөөлж өгөх үед ингэх амархан. Харин бүх юм буруугаар эргэсэн үед энэ нь амар байдаггүй. Тэгвэл зовлон бэрхшээлийн дунд хэрхэн талархалтай хэвээр байх вэ?

Бидэнд хоёр сонголт бий. Эхнийх нь: амьдралд юу тохиолдохоос үл хамааран Бурханыг магтах юм. Өөрөөр илэрхийлбэл хүнд бэрхшээл, зовлон шаналлын дунд Бурханы биднийг гэсэн хувиршгүй хайр ба итгэмжит байдалд баярлаж болно.

Удаах сонголт нь: «Бурхан минь, би эндээс юу сурч болох вэ? Танд илүү ойртож, Таны энэрэл, сайн сайхан дотор бүрэн дүүрэн баярлаж чадахын тулд үүгээр дамжуулан Та надад юу зааж сургахыг хүснэ вэ»? гэж асуух юм. Эдгээр нь тийм амархан асуулт биш. Хариуг нь сонсоход ч хэцүү байх нь элбэг.

Заримдаа зөвхөн хүнд хэцүү үеийг туулж байж л амьдралын чухал сургамжийг авах боломжтой байдаг. Илүү сайн зүйл рүү хөтлөн дагуулах хүнд бэрх цаг үеийн төлөө Бурханд талархаж байгаарай.

Зовлон шаналлын дунд Бурханд талархлаа өргөж, таныг илүү сайн ба агуу зүйл рүү хөтөлнө гэдэгт бүрэн итгэж найд.

Залбирлын эхлэл

Бурхан, Таны хайр ба оршихуйн төлөө талархаж байна. Аливаа зүйл буруугаар эргэхэд гомдоллож гоншигнодгийг минь уучлаач. Миний амьдралд ямар зүйл зөв, сайн байгааг сануулж байгаач. Би Таны дотор үргэлж баяр хөөртэй байхыг хүснэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon