Зөв санаа бодлыг хүлээж ав

Зөв санаа бодлыг хүлээж ав

…Бодол бүрийг Христийн (Мессиа, Тослогдсон Нэгэн) дуулгаварт олзолдог. — 2 Коринт 10:5

Христэд итгэгчдийн хувьд, бид толгойдоо орж ирсэн бодол бүрийг хүлээж авах шаардлагагүй. Дээрх эшлэлд хэлсэнчлэн, харин оронд нь бодол тус бүрийг Бичээсийн жишгийн дагуу дэнслэх хэрэгтэй.

Нэгэн хэрэгжүүлэх жишээ: Хэрэв хэн нэгэн таны сэтгэлд сэвтэй зүйл хийсэн бол эцсээ хүртэл тэдэнд гомдож, гонсойж явахгүй гэсэн шийдвэрийг тэр даруй гарга. Эс бөгөөс хорсол гомдлын үрийг таны дотор суулгах боломжийг Сатанд өгөх болно.

Та үүнийхээ оронд сөрөг бодол санааг эсэргүүцэж, энэ нь таны амар тайван, баяр хөөрийг шавхах боломжийг бүү олго.

Бурхан руу эргэн «Бурхан минь, надад таны хүч чадал хэрэгтэй байна. Надтай зүй бус харьцсан, надад буруу зүйл хийсэн хүмүүсийг уучлах нигүүлслийг Танаас итгэлээр хүлээж авахаар шийдэж байна. Та тэднийг ерөөж, намайг үргэлжлүүлэн сайн амьдрахад минь туслаач» гэж хэлээрэй.

Бидний оюун бодол Бурханы үгээр шинэчлэгдэх үед бидний бодол өөрчлөгдөж, бичээстэй холбогдох болно. Улмаар таны бодол санааг хүрээлсэн бурханлаг хил хязгаар тогтож, өдрөөс өдөрт улам батжих болно. Энэ зааг таныг дайсны хууран мэхлэлтээс хол байлгаад зогсохгүй, илүү их баяр хөөртэй, бурханлаг амьдралаар амьдрахад тусална.


Залбирлын эхлэл

Эзэн, зөвхөн Таны бодож, ярьдаг арга замтай нийцэх зөв бодол санааг хүлээж авмаар байна. Дайсан замд минь буруу бодол санааг авчрах үед Та надад анхааруулаач. Тийнхүү би Таны үгэнд дуулгавартайгаар үүнийг биелүүлж чадах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon