Зөв төрлийн мэдлэгийг мөшгөх

Зөв төрлийн мэдлэгийг мөшгөх

Учир нь та нарын дунд би Есүс Христ (Мессиа) буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч (өөр юуг ч танин мэдэхгүй, өөр ямар ч мэдлэгийг гайхуулахгүй, өөр юуг ч ухамсарлахгүй байх) мэдэхгүй байхаар шийдсэн юм. — 1 Коринт 2:2

Олон христэд итгэгч Бурханы үгийг мэдэхийнхээ оронд махан биеийн дагуу мэдлэгтэй болохын тулд дэндүү завгүй болж зүдэрдэг. Эзэн Өөрөө «Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас устгагдсан…» гэж хэлсэн билээ (Хосеа 4:6).

Паул махан биеийн дагуу мэдлэгээр нэлээд баялаг, их боловсролтой хүн байсан. Тэрээр өөрийгөө бусдаас илүү гэж бодож, тэр байтугай христэд итгэгчдийг үй олноор нь хөнөөх арга замыг хайж байжээ. Ашгүй Бурханд түүнд зориулсан өөр төлөвлөгөө байсан бөгөөд түүний амьдралыг үүрд мөнхөд өөрчлөх замаар Тэр Өөрийгөө Паулд илчилдэг.

Махан биеийн дагуу мэдлэгийг эрэлхийлэх нь сүнслэг мэдлэгийн ач холбогдолтой дүйцэхгүй гэдгийг ухаарсан Паул, оронд нь зөвхөн энэ мэдлэгийг мөшгөхөөр шийджээ.

Паулын адил бид сүнслэг зүйлсийг сурч мэдэхийн ач холбогдлыг ойлгож ухаарах хэрэгтэй. Ертөнцийн юмсыг эрэлхийлж, тархи толгойгоо огт хэрэгцээгүй юмаар дүүргэж байхын оронд бид Бурханы үгийг уншиж, судалж, бясалгаж, оюун санаагаа энэ үгээр дүүргэх хэрэгтэй.

Бурханы үгийг таньж мэдэх нь амьдралыг өөрчилдөг гэдгийг би өөрийнхөө туршлагаас хэлж чадна. Энэ мэдлэг Паулыг газар дэлхийд амьдарч байсан хамгийн агуу христэд итгэгдчийн нэг болгосон бөгөөд таныг ч өөрчлөн шинэчилж, Христ доторх гайхамшигтай хувь заяанд хүргэж чадна.

Бурханы үгээс сүнслэг мэдлэгийг олж аваарай гэж өнөөдөр таныг урамшуулмаар байна. Бурханы үг таны зүрх сэтгэл, оюун санаанд нэмэгдсэнээр танд үнэхээр эрэлхийлж буй зүйлээ олоход чинь туслах болно.


Залбирлын эхлэл

Эзэн, чухал биш махан биеийн мэдлэгт би цаг заваа үрмээргүй байна. Паул шиг Таныг болон Таны үгийг мэдсэнээр олж болох, сүнслэг мэдлэгийг юунаас ч илүү мөшгөж байхад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon