Илүү давуу зам

Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг [хамаагүй дээр бөгөөд тэр бүхнээс хамгийн дээгүүрх нэгэн бол – хайр] харуулъя. – 1 Коринт 12:31

Өнөөдрийн эшлэлийн дараагийнх нь болох 1 Коринт 13 нь бид Ариун Сүнсний хичнээн ч бэлгүүдтэй байсан ч гэсэн хайрыг харуулахгүй бол тэдгээр бэлгүүд нь ямар ч ашиггүй хэмээн бидэнд тодорхой хэлсэн байдаг. Өнөөдрийн эшлэлийн дагуу бол хайр бол илүү давуу зам бөгөөд энэ нь бусад бүх зүйлээс илүү дээр билээ.

Хэрэв бид хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьж, эш үзүүлэх чадвартай, нууцуудыг ойлгодог байлаа ч, тэр ч байтугай бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, бидэнд хайр үгүй бол бид “юу ч биш” юм (1 Коринт 13:2 харах).

Миний Сүнсээр дүүрсэн эхний үед би Бурхантай хамт алхах явцдаа, Сүнсий бэлгүүдийн талаарх маш олон яриаг сонсдог байсан. Маш олон хүн өөрсдөд нь ямар бэлгүүд байдаг тал дээр, тэдгээрийг хэрэглэх боломжийн тал дээр анхаарлаа их хандуулдаг байв. Харамсалтай нь хайрын тухай, Сүнсний үр жимсний талаар сонсохоосоо илүү сүнсний бэлгүүдийн талаар би маш ихээр сонсдог байв.

1 Коринт 12 болон Ром 12-ын хэд хэдэн хэсгүүдэд Сүнсний бэлгүүдийн есийг нь жагсаасан байдаг. Галат 5-д Сүнсний есөн үр жимс байдаг. Сүнсний бэлгүүд нь туйлын чухал, бид тэдгээрийг чин сэтгэлээсээ хүсэх, хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар суралцах хэрэгтэй бөгөөд бидэнд өгөгдсөн бэлгүүдийг асарч хамгаалахаа бүү зогсоо. Харин бид хайрыг онцолж, хайрын дотор үйлдэхээсээ илүү тэдгээр бэлгүүдийг эсвэл бэлгүүдийг ашиглах чадвараа хэзээ ч онцолж болохгүй.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурхан танд хайртай бөгөөд Түүний хайр танаар дамжин бусдад хүрэх байдлыг таныг зөвшөөрөхийг Тэр хүсэж байдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon