Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй. Хэн үүнд [үхэл эсвэл амьдралд] дурлана үр жимсийг нь хүртэнэ. — Сургаалт үгс 18:21
Энэ эшлэл үхэл ба амь бидний хэлдэг үгэнд байдгийг тодорхой хэлж байна. Хэл амаа захирч сурах нь маш чухал боловч үүнийг зөв арга замаар хийдэг эсэхээ нягталж үзэх хэрэгтэй.
Зарим хүн хэл амаа захирхыг оролддог хэрнээ бодол санаандаа огт тоомжиргүй ханддаг. Энэ нь хөрсөнд байгаа үндсийг сугалаагүй л бол зэрлэг ургамлыг дээрээс нь хичнээн их зулгаасан ч буцаад л гарж ирэхтэй адил юм. Та эхлээд бодол санаагаа хянаж сурахгүй л бол хэл амаа хэзээ ч захирч чадахгүй.
Бид буруу муу бодол санааг их тээдэг боловч эдгээрийг заавал хүлээж авах хэрэггүй. Сонголт нь бидэнд байна! Бид зөв бодол санааг зориуд сонгох боломжтой. Ингэснээр дараа нь зөв хэл яриаг бас сонгох боломжтой болно.
Бурхан болон Түүний үгийн тухай сонсож, уншиж, бодож, ярьснаар та амийг тэтгэгч бодол санааг сонгох боломжтой. Таны дотор байгаа зүйл гадагшлах арга замаа олохдоо л олно. Иймээс та оюун санаагаа Бурханаас ирдэг сайн, эерэг, хүчирхэг, аминд хүргэдэг зүйлээр дүүргэвэл танаас аяандаа эерэг, хүч чадалтай, амийг тэтгэгч үгс танаас урсан гарах болно.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, амийг тэтгэж дамжуулдаг үгээр ярих чадвартай болохын тулд би бодол санаагаа өөрчлөхийг хүсэж байна. Амнаас минь гарах үг бүрээр Таныг илэрхийлэхийн тулд Таны үгээр оюун санаагаа шинэчлэхэд минь туслаач.