Инээмсэглэ!

Инээмсэглэ!

Зүрх хөгжилтэй бол царай тунгалаг. Зүрх шаналахад сүнс зовууртай. — Сургаалт үгс 15:13

Хүн бүр яаж инээмсэглэхийг мэддэг. Бурханы бидэнд өгсөн хамгийн агуу бэлгийн нэг нь инээмсэглэл юм. Инээмсэглэл хүмүүсийн сэтгэлийг сайхан болгодог. Хүн инээмсэглэхдээ маш үзэсгэлэнтэй харагддаг. Таны амьдралд баяр баясгалан байгаа цагт энэ бусдад сайнаар нөлөөлж шингэнэ. Харин та Бурханы баяр хөөрийг дотроо түгжиж, нүүрэндээ гэрэлтүүлэхгүй байвал эргэн тойрны хүмүүсийг сэргээсэн таатай сайхан сэтгэгдлээс салгаж байна гэсэн үг.

Баяр баясгалангаа илэрхийлэх нь тэдний нөхцөл байдал төдийгүй, бусдын амьдралыг хэрхэн өөрчилж байдгийг ихэнх хүмүүс сайн ойлгодоггүй. Эзэний баяр хөөрөөр амьдрах нь сөрөг, дарамттай нөхцөл байдлыг хөөн зайлуулна. Тэгээд бидний зүрхний гүнд Түүний баяр хөөр байгаа цагт бид үүнийгээ бусдад инээмсэглэж үзүүлэхгүй байхын аргагүй байх болно!

Бурхан надад энгийн инээмсэглэл ямар хувьсгалч, ач холбогдолтой байдгийг харуулаагүйсэн бол ганц инээмсэглэл тийм нухацтай зүйл болохыг би хэзээ ч бодохгүй байх байсан. Баяр хөөрөө, сэтгэл ханамжтай, тогтуун сайхан инээмсэглэлээр илэрхийлэх нь таны амьдралд сайн сайхныг авчраад зогсохгүй, Эзэний баяр хөөр ба гэрлийг бусдад хуваалцахад хүргэнэ. Иймээс инээмсэглэгтүн!


Залбирлын эхлэл

Эзэн, надад өдөр бүр инээмсэглэж байхыг минь сануулж байгаач! Та надад аугаа баяр жаргалыг өгсөн бөгөөд би үүнийгээ харуулж, бусдын амьдралыг гэрэлтүүлэхийг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon