
…Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт (уур хилэнтэй) гэтэн явдаг. Харин та нар бат итгэлээрээ (түүний эсрэг бат суурилагдсан, хүчтэй, хөдлөшгүй, баттай) түүнийг эсэргүүц … — 1 ПЕТР 5:8-9
Бидний үргэлж хийдэг алдаа бол асуудлуудаасаа шууд бүрэн эрх чөлөөнд хүрэхийн тулд л итгэлийг ашигладаг. Гэтэл итгэлийн гол зорилго нь биднийг байнга асуудалд оруулахгүй байх биш харин асуудал дунд авч гарах байдаг юм. Бидэнд асуудал байдаггүй байсан бол бидэнд итгэлийн хэрэг байхгүй.
Асуудлаасаа гарахын тулд бидэнд уруу татлага ирдэг ба Эзэн биднийг даваад гараасай гэж хүсдэг. Харин сайн зүйл нь бол Тэр биднийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй гэж хэлсэн. Биднийг хаана ч байсан Тэр бидэнд үргэлж туслах болно. Тэр бидэнд “Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ!” гэж хэлсэн. (Исаиа 41:10)
Бид Муу нэгнийг өдөр бүр байнга эсэргүүцэж, баттай зогсоход суралцах хэрэгтэй. Бурханд ойр байж, хэцүү зүйлтэй нүүр тулахын тулд бид хэцүү үед ч баттай зогсоход суралцах юм. Бурхан тантай хамт бөгөөд үргэлж туслах учраас бүү бууж өг.
Муу сүнс таны бууж өгөхгүй байгааг хараад бууж өгдөг.