Та нар тийм мунхаг гэж үү? (Ариун) Сүнсээр эхэлж (чиний сүнсний шинэ амьдрал), одоо та нар махбодоор төгс болгогдож (хамаарч) байна гэж үү? — ГАЛАТ 3:3
Паул Галатчуудаас асуулт асуусан, бид ч бас өөрсдөөсөө өнөөдөр асуувал зүгээр байх: Христ дотор шинэ амьдрал эхэлснээр Ариун сүнсний хамааралтай болж байгаа мөртлөө бид одоо ч махан биеээрээ амьдрахаар хичээсээр байгаа юм биш биз?
Бид махан биеийн үйлсээр биш (Эфэс 2:8-9) харин итгэлээр дамжуулан нигүүслээр (Бурханы хязгааргүй хүслээр) аврагдсан бөгөөд итгэлээр дамжуулан бид Бурхантай улам их ойртож байдаг. Бид өдөр бүрийг эхлүүлэхдээ “Эзэн минь, би өнөөдөр Танаас хамаатай баймаар байна. Би өөрийн хүчээр юу ч хийж чадахгүй харин Та намайг дуудсан учраас Таны хүчээр хийх болно” гэж хэлээрэй.
Бид аврагдсан учраас өөрөө өөртөө туслах боломж байхгүй. Бид бардамнаж, мэдлэг дутмаг байснаас өөрийгөө өөр гэж боддог, үнэндээ бол бид өөрсдөдөө тусалж чадахгүй. Талархууштай нь: бид Бурханаас хамааралтай байснаар бидний байгаа нөхцөл байдал төгс болж, хэрэгцээтэй бүхнийг хангаж өгөх болно. Түүний төгс ажилд итгэж, Түүн рүү харснаар бид Есүсийн амиа өгч, бидэнд өгсөн амар тайван, баяр хөөртэй амьдралаар амьдрах болно.
Махан биеэр амьдарч, өөрийн чармайлтаар юмсыг хийснээр хүн улам л сэтгэл гутралтай болно. Сүнсээр амьдарч дуулгавартай, итгэлтэй, Бурханаас хамааралтай байснаар үгээр хэлэхийн аргагүй баяр хөөртэй байх болно. Дараагийн удаа та сэтгэл тань гутраад байвал би Бурханд ойртолгүй ганцаараа юу хийгээд байна гэж өөрөөсөө асуугаарай, тэгснээр сэтгэл гутралд орсон шалтгаанаа олж мэдэх болно.
Ариун сүнсний хүчээр Христ дотор шинэ амьдралаар амьдрах боломж нээгддэг.