Хүмүүний бүхий л алхааг Эзэн зааварлах. Хүн өөрийн замаа хэрхэн ойлгох? – Сургаалт Үгс 20:24
Бурхан биднийг телевизийн үйлчлэл эхлүүл гэж дуудаж байгааг Дэйв бид хоёр мэдрэх үедээ итгэлийн алхмуудыг хийж эхэлсэн юм. Бид үүнд зарцуулах санхүүгийн үйлчлэлийг эхлүүлэх боломжгүй байсан тул бидний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол өөрсдийнхөө шуудангийн жагсаалтанд байдаг хүмүүст хандан захидал бичиж, телевизийн үйлчлэлийг маань эхлүүлэхэд санхүүгийн тусламж үзүүлэхийг найз нөхөд, үйлчлэлийн хамтрагч нараасаа хүссэн юм. Үүнийг эхлүүлэхэд хэр хэмжээний санхүү хэрэгтэй талаар Бурхан бидний зүрх сэтгэлд хэлэх мэт бидэнд санагдсан ба яг л тэр хэмжээний санхүүг бид хүлээн авсан юм.
Түүний дараа бид дараагийн алхмыг алхсан юм. Бидэнд продюсер хэрэгтэй байсан бөгөөд Бурхан хангаж өгсөн юм. Телевизийн үйлчлэлийн талаар Бурхан бидэнтэй ярихаас гурван сарын өмнө тэр хүн телевизийн продюсерын ажлын орон тоонд анкетаа бөглөсөн байв. Тэр үед бидэнд телевизийн үйлчлэл байхгүй байсан тул бид түүний үүрэг бидэнд хэрэггүй хэлээд явуулсан байсан юм. Харин цаг нь ирэхэд түүнийг эргэн санасан бөгөөд хэрэгцээ гарахаас бүр өмнө нь Бурхан аль хэдийнээ бидний хэрэгцээг хангасан байсныг бид ухаарсан юм.
Бидний хийсэн дараагийн алхам бол цөөн тооны сувгууд дээр долоо хоногт нэг удаа цаг авахаар товлосон юм. Хөтөлбөрүүд маань өөрсдөө төлбөрөө төлж дуусган, бид тэдгээр хөтөлбөрүүдээр дамжуулан сайн үр жимсийг ургуулж, илүү их цагийг худалдан авсан юм. Яваандаа бид телевизийн өдөр бүрийн цагийг авч, харин одоо бидэнд өдөр тутмын хөтөлбөр байдаг, энэ нь бүх дэлхий даяар цацагддаг бөгөөд залбирлаар дамжуулан энэ нь сая сая хүмүүст тусалдаг билээ.
Бурхан Дэйв бид хоёрыг алхам алхмаар удирдсан шиг яг ийм байдлаар Тэр бас таныг хөтлөн дагуулах болно. Бид итгэлийн алхмыг хийх бүрт, Бурхан бидэнд Өөрийн тааллыг өгдөг. Та ч бас энэхүү тааллыг хүртэх болно гэдэгтээ найдан хүлээ. Бурхан таныг хэрэгцээг аль хэдийнээ мэддэг, Түүнд таны хариулт байдаг. Тиймээс айдас таны үүдийг тогших үед, та түүнд итгэлээрээ хариул, тэгвэл та агуу зүйлүүдийг хийх болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан таныг хөтөлж, танд тааллаа өгнө гэдэгт итгэлтэй бай.